Австралид үерийн улмаас могой, матрууд суурьшлын бүсэд орж иржээ

Австралид үерийн улмаас могой, матрууд суурьшлын бүсэд орж иржээ

Австралид үерийн улмаас могой, матрууд суурьшлын бүсэд орж иржээ

Австралийн хойд хэсэгт сүүлийн 10 жилд ороогүй хүчтэй аадар бороо оржээ. Аадар борооны улмаас үер бууж, хүмүүс байшингийнхаа дээвэр дээр гарч шөнийг өнгөрөөхөд хүрэв. Үүлэрхэг, бороо ихтэй байгаа тул нисдэг тэрэг гэх мэтээр агаараас тэдэнд туслах боломжгүй байгаа аж. Гэхдээ Ням гаригийн байдлаар онцгой байдлын алба 300 орчим хүнийг аварч чаджээ.

150 мянга гаруй хүн амтай Кэрнс хотод зургаан цагийн дотор 300 мм хур тунадас оржээ. Гэрэл зургуудаас харахад хотын замууд бүхэлдээ усанд автаж, эвдэрсэн байна. Мөн нисэх онгоцны буудал амралтын өдрүүдэд хаагдаж, бүх нислэг цуцлагджээ. Албаныхны мэдээлснээр 15 мянга орчим хүн тог цахилгаангүй байна. 

Түүнчлэн Кэрнс хотод ундны усны хомсдол үүсч байгааг анхааруулж байна.

Үерийн усаар дамжин суурин газар руу орж ирэх могой, матар зэргээс болгоомжлохыг Квинсленд мужийн оршин суугчдад анхааруулав. Тухайлбал, Ингхам хотын байгаль хамгаалагчид цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох үерт автсан горхиноос 2.5 метр урттай матар олжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж