Навальный хэд хэдэн сонсголд оролцох байсан ч оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

Навальный хэд хэдэн сонсголд оролцох байсан ч оролцсонгүй

Навальный хэд хэдэн сонсголд оролцох байсан ч оролцсонгүй

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Москвагийн зүүн хэсэгт орших "IK-6" хорих ангид хоригдож байсан. Гэвч түүнийг шоронгоос сураггүй болж, холбоо тасарсан тухай өмгөөлөгчид нь саяхан мэдээлж байв.

Даваа гаригт тэр хэд хэдэн сонсголд оролцох ёстой байсан ч мөн л ирээгүй нь Навальныйн талаарх элдэв таамгийг улам нэмэгдүүлжээ. Тодруулбал, долоон хуралдаанд цахим хэлбэрээр оролцох ёстой байсныг түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэллээ. 

Навальныйн багийнхан түүний хаана байгааг мэдэхийн тулд өнгөрсөн амралтын өдрүүдээр улс даяарх 200 гаруй урьдчилан хорих төвүүдэд хүсэлт илгээсэн. Одоогоор хариулт хүлээж аваагүй байгаа аж. Оросын эрх баригчид Навальный хаана байгаа тухай асуултад хариу өгөхөөс өнөөг хүртэл татгалзсаар байна.

Навальный өнгөрсөн наймдугаар сард экстремизмын хэргээр нэмэлт 19 жил хорих ял сонссоны дараа түүнийг хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлэхээр бэлтгэж байсан. Гэтэл Путин ОХУ-ын ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэний дараахан тэр сураггүй болсон юм. 

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж