Хятадын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас наад зах нь 111 хүн нас барж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөө төрийн хэвлэл мэдээллээ.
Хятадын Ганьсу мужид өчигдөр орой болсон газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учирчээ. Гамшгийн бүс рүү орон нутгийн онцгой байдлын удирдлага болон гал түймрийн албаны хүмүүс зэрэг аврах багийнхныг илгээсэн гэж Хятадын төрийн мэдээллийн Синьхуа мэдээлжээ.
АНУ-ын геологийн албанаас газар хөдлөлтийн хүчийг 5.9 магнитуд гэж тодорхойлсон бол Хятадын эрх баригчид 6.2 магнитудын чичирхийлэл болсон гэв.
Газар хөдлөлт Линься хотоос баруун хойд зүгт 23 милийн зайд 6 миль гаруй гүехэн гүнд болсон байна. Тус мужийн төв Ланжоу хот газар хөдлөлтийн голомтоос 60 милийн зайд оршдог.
ЭХ СУРВАЛЖ: CNN