Исландад галт уул дэлбэрлээ

Исландад галт уул дэлбэрлээ

Исландад галт уул дэлбэрлээ

Исландын баруун өмнөд хэсэгт орших Рейкьянес хойгт хэдэн долоо хоног үргэлжилсэн газар хөдлөлтийн дараа галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлт болохоос өмнө Гриндавик загасчдын хотоос 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох "Blue Lagoon" газрын гүний дулааны рашааныг хаасан байна. Тус хотоос хойд зүгт галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 22:17 цагт эхэлсэн гэж Исландын цаг уурын албаны мэдээлэв.

Нийслэл Рейкьявик орчмын бүс нутагт өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс хойш газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн. Газар хөдлөлтийн бөөгнөрөлийг илрүүлснээс хойш ердөө нэг цагийн дараа галт уулнаас лаав цацарч эхэлжээ. Галт уулын дэлбэрэлтийн яг байршил, хэмжээг тогтоохоор эргийн хамгаалалтын нисдэг тэрэг илгээсэн байна. Цаг уурын албаны мэдээлснээр дэлбэрэлт Гриндавик хотоос зүүн хойд зүгт 4 км зайд байсан бөгөөд газар хөдлөлтийн идэвхжил хот руу чиглэж байна.

Галт уулын хагарлын урт нь ойролцоогоор 3.5 км бөгөөд лаав секундэд 100-200 шоо метр хурдтай урсдаг байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Рейкьянесийн хойгт болсон дэлбэрэлтээс хэд дахин хүчтэй байв. Галт уулын дэлбэрэлтийг Гриндавикээс зүүн хойд зүгт 42 км-ийн зайд орших Рейкьявик хотоос харж болохоор байжээ.

Ерөнхийлөгч Гудни Йоханнессон хүний ​​амь насыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт боловч барилга байгууламжийг хамгаалахын тулд бүх хүчин чармайлт гаргана гэж мэдэгдэв. Өмнө нь 2010 оны дөрөвдүгээр сард Эйяфьяллажокулл галт уулын дэлбэрэлтийн дараа үүссэн үнсэн үүлний улмаас Европын агаарын орон зай хаагдаж байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2023-12-19 66.181.187.94

арлыг агаарт хийсгэчих илүү хүчтэй дэлбэрэлт бллоосой !

Avatar

Нэргүй 2023-12-19 66.181.188.13

Чи бол бурхан шашингүй өсч хүмүүжсэн, хийрхүү монгол коммунист бна доо !

Avatar

Ard 2023-12-19 73.209.26.74

Erguu ork!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж