“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 51 гэрчээс мэдүүлэг авна

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 51 гэрчээс мэдүүлэг авна

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 51 гэрчээс мэдүүлэг авна

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Үүнд,

  1.  Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар,
  2.  “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар,
  3.  Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил),
  4. Газрын тос дамжуулах хоолой,
  5.  Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
  6.  Бусад гэрээ багтсан аж.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцоно. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцох юм.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний үе шат энэ сарын 4-8-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж