Ш.Адьшаа: “Нүүрсний сонсгол”-ын зорилго хазайж, том хулгайчдыг нуух болсон юм биш биз

Ш.Адьшаа: “Нүүрсний сонсгол”-ын зорилго хазайж, том хулгайчдыг нуух болсон юм биш биз

Ш.Адьшаа: “Нүүрсний сонсгол”-ын зорилго хазайж, том хулгайчдыг нуух болсон юм биш биз

“Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хянан шалгах түр хорооны хариуцлагагүй үйл ажиллагаа, дарга Б.Энхбаярыг хурцаар шүүмжиллээ. Ш.Адьшаа гишүүн бол “Нүүрсний жагсаал”-аас ч өмнө, 2022 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 26 гишүүний гарын үсгийг цуглуулж Хянан шалгах түр хороог анх байгуулан, Т.Доржханд, С.Ганбаатар тэргүүтэй гишүүдэд уг хороонд орж ажиллах саналыг явуулж байсан, нэг үгээр “Нүүрсний хулгайтай хийх тэмцлийн жинхэнэ автор, түр хорооны зорилгыг мэдэх хүн юм.

Гэвч УИХ нүүрсний асуудлаар сонсгол явуулах хугацааг Хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батлагдсанаас зургаан сарын дотор хийх хугацаа зааж, улмаар хуулийн байгууллага “Шалгагдаж байгаа мэдээллийг ил гаргаж болохгүй” гэж шалтагласаар хойшлуулсаар өнгөрсөн дөрөвдүгээр сард болох ёстой байсан сонсгол болоогүй байдаг.

Улмаар Б.Энхбаярын даргалж байгаа одоогийн хороог дахин байгуулахдаа тусгай шалгалтын хүрээг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” болон Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг шалгах болгон хумьж, тэмцлийг хүчгүйдүүлсэн төдийгүй, гэрчээр дуудсанд “Нүүрсний сонсгол” зорилгоосоо хазайж, том хулгайчдыг нуух зорилготой болсон юм биш биз” хэмээн бухимдав.

Ш.Адьшаа гишүүний байгуулсан Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтад Гашуун сухайтаас гадна Ханги, Мандал, Байтаг, Замын-Үүд, Ярант, Бичигт, Шивээхүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагаанннуурын чөлөөт бүс багтаж байсан юм. Хэрвээ сонсгол энэ хүрээнд явагдсан бол Жижиг “Тавантолгой”-той ижил статустайгаар зэрэг шахам байгуулагдсан ч одоо хувьд шилжчихсэн уурхайнуудыг хамруулах, улмаар төртэй байгуулсан гэрээг илчилж, үүргийн гүйцэтгэлийг нь хангуулах зэрэг олон боломж бүрдэх байсан юм.

Эрчим хүчний аюулгүй байдал алдагдаж байгаатай холбогдуулаад зөвхөн нэг жишээ дурдахад, Хөшөөтийн коксжих нүүрсний ордыг Ховд аймгаас шилжүүлж авсан Хятадын хөрөнгө оруулалттай “Мон Энко” ХХК гэхэд л 35 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж, бүс нутгаа эрчим хүчээр хангах ёстой байжээ.

Энэ мэтчилэн, манай дарга нарын чихэн дээр “цэцэг ургуулж” байгаад хувьчлаад авчихсан, зарчим, ёсзүйн хувьд одоо шалгаж байгаа хоёр Тавантолгойгоос ч дор орчихсон /Сүхбаатар аймгийн өмчит “Андын илч” уурхай олон жил аймагт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөлгүй явж исэн нь илчлэгдэж байв/ олон уурхай хамрагдаж, нэгэнт үйлдэгдсэн /Жижиг Тавантолгой орон нутгийн, “ЭТТ” төрийн өмчид одоо ч байгаа бол шалгагдах байсан уурхайнууд нэгэнт хувьд шилжсэн/ маш том хулгай илрэх байв.

Тиймээс нэгд, зорьсон ажлыг нь зохион байгуулалттайгаар хойшлуулж, баллаж юу ч биш болгож байгаад, хоёрт, өөрийнх нь хэлснээр “Хоёроос бусдыг нь мэдэхгүй” олон компанид хамаатуулж, гэрчээр дуудсанд нь “Нүүрсний сонсгол” зорилгоосоо хазайж, том хулгайчдыг нуух зорилготой болсон юм биш биз. Б.Ганхуягийг яагаад авчрахгүй байна” хэмээн зэмлэв.

Гэрчийн хувиар харин "Өнөөдөр би энэ сонголд ард түмэн, төрөө хүндлээд ирсэн. Миний бие 2005 онд Гаалиас гарсан. 2020 онд УИХ-ын гишүүн болсон. 2012 оноос хойш би болон миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс “ЭТТ” болон бусад уурхайгаас нүүрс худалдан авах, хөрс хуулах үйлчилгээ зэрэг уул уурхайтай холбоотой бизнес хийсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Үүнийг би ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд, Ховд аймгийн олон мянган иргэдийн төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна. Энэ сонсгол зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ хулгайч нарыг нуух зорилготой ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ. Би өөрийн үүсгэн байгуулсан компаниа 2012 онд зарсныхаа төлөө энд дуудагдаж байна. Энэ яриад байгаа 10 компанийн хоёроос бусдыг нь би мэдэх ч үгүй" гэж мэдүүллээ.

Д.Бат 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-18 202.131.250.134

Томоо том , том хулуучин мбн биз….

Avatar

Нэргүй 2023-12-18 203.91.116.90

Баримт бол баримт

Avatar

Зайл 2023-12-18 43.242.241.151

Битгий х** өө, Адьшааг эртний л мэднэ шд. Зальтай муу нохой л байсан. хэзээ ч бусдыг боддоггүй өлөн цөөвөр. Эрх мэдэлд хүрэхийн тулд Ардын намаас хүртэл нэр дэвшиж явсан чинь үнэн биз дээ. Нүүрс хулгайлах, дансны аргаар идэх бол чиний хамгийн сайн хийж чадах луйвар учраас чамд хэн ч итгэхгүй эээ.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.179.14.190

Адшаа том нь үнэн, түүнийг нуух хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.95.122

Гаалийн Адшаа хэн байсныг мэдэхгүй хэн байхав. Хэдэн онд ч билээ нэг нөхөр гаальд ажиллаж байхад нь Адшаад 10 сая төгрөгийн хахууль өгөхөд нь голоод наад мөнгөө овоонд аваачаад өргөчих гэж хэлж байсан нь тэр үедээ цуутай онигоо болдоод өнгөрсөн. Ихэнх нь санаж байгаа байхаа. ккк

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.108.14

АДЬШАА ГЭЖ НЭГ ШАРХАДЧИХСАН ҮНЭГ ШИГ ЮМ ОДОО БОЛНО ХУЛГАЙЧАА..

Avatar

зочин 2023-12-18 59.153.115.70

Ардчилсан намын хоёр А гишүүн ч аргагүй л нүүрсний хулгайчидюм аа

Avatar

Зочин 2023-12-18 202.126.89.239

ЕР НЬ БҮХ КАЗАКУУДЫГ ШАЛГА БУЗАР МУУ САНААТАЙ ХУЛГАЙЧУУД. МУУСАЙН КАЗАКУУД ЯАЖ БАЯЖСАН БАЙХ УУ ШАЛГААД ХӨРӨГГИЙ НЬ НЭН ДАРУЙ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГО ӨӨРСДИЙГ НЬ ЦАХЗЛА

Avatar

zochin 2023-12-18 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.94.29

У,И,Х д ийм хүн сонгосонд харамсалтай

Avatar

зочин 2023-12-18 202.126.90.42

Адьшаа нүүрсний хэрэгт холбогдох нь, нүүрсний сонсгол хазайж буй тэмдэг гэнэ

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.188.13

Адьшаа 10 жилдээ тун тааруу сурлагатай юм байсан гэж Ховдын ангийхан нь одоо шоолоод байдым билээ, залиландаа бол айхтар гар юмаа !

Avatar

Нэргүй 2023-12-18 203.91.116.90

Луйварчид боловсрол хэрэггүй. Төрөлхийн цус байгаа

Avatar

A 2023-12-18 66.181.178.174

Magadguil gej hardlaa jinhen tom hulgaichidni MAN ii tomzuul baigaa daa

Avatar

Даваа 2023-12-18 66.181.191.237

Бааахан компани байгуулж түүн дээрээ С зөвшөөрөл авчихаад гадаадынхад зардаг нөхөр юм болов уу гэж харлаа, мөн ч их гүрийх юмаа даа, хэргээс мултрахын тулд худлаа улстөржүүлээд л, энэ арга одоо явахгүй шүү дээ, Адьшаа

Avatar

Нэргүй 2023-12-18 103.212.118.75

Маш зальтай Шинжаан хүн шүү энэ А л ш аа

Avatar

hovd s 2023-12-18 66.181.178.248

ugaasaa Hovdiin spirtchin bizdee Adishaa deer n bas nuurcnii hulgaich

Avatar

Зочин 2023-12-18 66.181.179.141

Адьшаа гаальд ажиллаж байсан юм байна. Тэгээд гаалийн бүрдүүлэлтээр компани байгуулж л дээ.Эндээс л бүх но эхэлж байна.Хил дээр бас тээвэр хийвэл мөнгө олох юм байна гэдгийг олж харж. Тэгээд баахан компанид хувь оруулж. Тэгээд хэрэг бишдэнгүүт нэлээдээс нь салжээ.ТУСЛАХАА ТЭНД АВААЧААД ТАВЬЧИХАЖ.ГААЛЬД АЖИЛЛАСАН ЮМ БОЛОХООР ТАНИЛААРАА ДАМЖУУЛААД ТУСЛАХДАА ТУСЛАХАД ЮУХАН БАЙХАВ.Овсгоотой нөхөр байна шүү.

Avatar

зочин 2023-12-18 202.126.90.42

Энд улс төр ямар ч хамаагүй.5,2 сая тонн нүүрс хилээр бүртгэлгүй гарсан байна.Ийм бүртгэлгүй нүүрс хамгийн их тээвэрлэсэн зарим компаний удирдах хүмүүсийг УИХ-ын түр хорооны хуралд дуудаж ,асуулга асуусан.Ийм компаниудын дотор АН-ын УИХ дэх гишүүн Адьяасүрэн, Адьшаа нартай холбогдох компанууд орсон байна.Тэд үүнд холбогдолгүй ,бүх нүүрс хилийн хяналтаар шалгагдаж бүртгүүлэлтэй гарсан Зөрчил яаж үүссэнийгмэдэхгүй гэнэ лээ.Асуулга үргэлжилж байна.Хуулийн байгууллага эцэслэн шалгаж шийдэх биз.

Avatar

зочин 2023-12-18 202.126.90.42

Нүүрсний сонсголд хазайж муруйгаад байгаа зүйл байхгүй. Үндсэн баримтыг үндэслэж,үүнтэй бусдаас илүү холбогдох хүмүүсээс асуулга асууж байдлыг тодруулж байна.Харин зарим хүмүүс ялангуяа АН-ын зарим нөхдийн зүгээс үнэнийг гуйвуулаж,бодит үнэнийг бүрхэгдүүлэх,үймүүлж бусинуулах оролдлогоо зогсоох хэрэгтэй

Avatar

Алшаа 2023-12-18 139.5.218.136

Адьшаа чи бол хулгайч гөлөг шүү. Чиний хулгай дийлдэхгүй. 2024 чиний эсрэг ажилан. Гөлөг минь

Avatar

иргэн 2023-12-18 103.212.119.163

Том хулгайч нь өөрөө юм биш үү. Бултаж зугатах бусгаж бусдад тохох явуургүй аргаар яданги улс төр хийгээд ч яах юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж