Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуульд өнгөрсөн долоо хоногт /2023.12.12/ 04:00 цагийн үед гал гарсан. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу үүрийн 03:50 цагийн орчимд сургуулийн барилгад гал гарсан байна.
Эхний ээлжид сургуулийн ойролцоох дэлгүүр, аж ахуй нэгжийнхэн яаралтай арга хэмжээ авч, улмаар Онцгой байдал очиж галыг бүрэн унтраасан. Гэхдээ галын шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй байна.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, галын дүгнэлт гараагүй. Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэлээ.
Галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд гал тогооны хэрэгсэл, хичээлийн хэрэгсэл, компьютер, кабинет, улс төсвийн хөрөнгө оруулалтаар сумдын бүх сургуульд шийдүүлсэн үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсэг шатсан байна.
Тус суманд хийгдсэн сургууль, дотуур байрны ус ариун цэврийн байгууламж шатсанаас багш нар болон дотуур байрны хүүхдүүд маш их харамсаж, байгаагаа илэрхийлээд буй.
Холбоотой мэдээ