Баяр дөхсөн ч иргэдийн худалдан авалт муу байна

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

Баяр дөхсөн ч иргэдийн худалдан авалт муу байна

Баяр дөхсөн ч иргэдийн худалдан авалт муу байна

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан хүнсний ногоо тэр дундаа нарийн ногооны үнэ нэмэгддэг. Тэгвэл өчигдрийн /2023.12.18/ байдлаар Баянзүрх захын хүнсний ногооны тасагт үнийн өсөлт эхлээгүй байна. Нарийн ногооны ихэнх нь импортоор орж ирдэг учраас хил гаалийн татвар, тээврийн зардал, импортлогч газраас ханш нэмэх зэргээс хамааран энд борлуулагдах үнэ өсдөг хэмээн худалдаачид тайлбарлаж байлаа. Мөн энэ жил ногооны үнийн өсөлт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа гэв.

Хүнсний ногооны үнийн хувьд төмсний үнэ кг нь 1500 төгрөг байснаас 2000 төгрөг болон өсчээ. Бусад ногооны хувьд өмнөх үнээрээ байгаа гэнэ. Тухайлбал, сонгино кг нь 3500 төгрөг, манжин, байцай 2500-3000 төгрөг, лууван 2500 төгрөгийн үнэтэй байна. Харин том помидор кг нь 8000 төгрөг, жижиг нь 9000 төгрөг, огурцы 8000 төгрөг, брокколи, чинжүү 7000-7500 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Иргэдийн худалдан авалтын хувьд нэг, хоёр өдрийн хоолонд хэрэглэх ногоогоо авч байгаагаас сарын хүнсээ базаах хүн ховорджээ. Цалин, тэтгэвэр буух үеэр худалдан авалт бага зэрэг л нэмэгддэг гэнэ. Ерөнхийдөө борлуулалт муу, нөөцийн ногоо их байгааг худалдаачид хэлж байв.

Нийслэлийн статистикийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн хүнсний ногооны үнийн тайлангаас үзэхэд монгол лууван/2853 төгрөг/, байцай/1924төгрөг/ үнэ буурсан ангилалд багтаж, манжин/2954 төгрөг/, сонгино/3300 төгрөг/ үнийн хувьд тогтвортой байна. Харин төмсний /1553 төгрөг/ үнэ өсчээ. Өндөгний үнэ тогтвортой буюу 604 төгрөгөөр /ОХУ-ын өндөг/ худалдаалагдаж байна. Өмнө жилийн мөн үеийнхээс хүнсний ногооны үнэ огцом нэмэгдээгүй ажээ.

Б.ХОРЛОО

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж