МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

МАН: 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.12.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Парламентад суудалтай улс төрийн намууд ярилцаж байна, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдсан, сая бүлгээс 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй юм аа гэж үзсэн.Хэдэн мандаттай байх вэ гэдгээ хоорондоо уулзаж, зөвшилцөнө. Амжвал энэ долоо хоногтоо багтаагаад намуудтайгаа зөвшилцөөд нэг талдаа гаргана. Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдэг байр суурьтай байна.

Манай намын зүгээс парламентад суудалгүй намуудтай ярилцаж зөвшилцөж байна. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийх саналыг зарим нам дэмжиж бана, зарим нь өөр байр суурьтай байна” гэлээ.  Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Бүсчилсэн тойрог гэхээр хэд, хэдэн аймаг нэгдэж, нэг тойрог болно гэсэн үг вэ?  

-Тойрог ,мандатыг бол өнөө маргааш улс төрийн намууд ярилцаад, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах, ийм шийдвэрийн төслийг бэлтгэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн,, говийн бүс гэсэн таван бүстэй.

Энэ бүсийг дотор нь үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох болов уу.

Эцэслэж шийдээгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгжээ мөн бодолцоно.

-Дээрх хувилбар нь шинэ нэр дэвшигч танигдах боломж хомс, хуучин хүмүүс нь дахин УИХ-д сонгогдох магадлал өндөр гэдэг асуудал яригдаж байна. Сонгогчдын шинэчилсэн бүртгэлийг гаргаж амжих уу?

-Томсгосон тойргийн тухайд давуу тал, сул тал гээд яривал их олон зүйл бий. Хамгийн том эрх ашиг бол улс орныхоо эрх ашгийг бодъё. Аль нам ялах вэ гэдээс илүүтэй улс оронд хэрэгтэй сонгуулийн системийг авъя гэдэг үүднээс манай нам бүсчилсэн том тойрог нь зөв юм аа гэж үзэн, шийдвэрээ гаргаж байгаа юм. Шинэ нэр дэвшигчид халтай гээд ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр интернэт онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа хийх эрх бүрэн байгаа учраас заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах эрх бүрэн байгаа гэж үзэж байгаа.

Сонгогчдын нэрсийн жагсаалт гурван сарын өмнө гарах ёстой, хуульд зааснаар. Ямар ч асуудал байхгүй. Аймаг, аймгаараа, сум сумаараа жагсаалт гарна. Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байгаа, хүндрэл гарахгүй.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж яриад байгаа нь үнэн үү?

-Манай нам тэгж ярьж байгаа. Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болговол яасан юм бэ. Нэгдүгээрт, үндэстний цөөнх.  Хоёрдугаарт, олон улсын нийтлэг зарчим ямар байдаг вэ гэвэл үндэстний цөөнхийн төлөөллийн зарчмыг заавал парламентад оруулах ёстой байдаг. Энэ зарчмын дагуу тэгж ярьж байгаа. Бусад намуудтайгаа ярилцахаар ямар болохыг мэдэхгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-18 202.126.89.69

Сонгуулийн тойргийн тухай асуудалд АН-ын нэр барьсан зарим нусан жор О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа, бусдыг зүхэн занагч Д.Пүрэвдорж, Д.Ганбат нар боож үхэх нь ээ. Та нарт УИХ-ын гишүүн байх ёс зүй, тархины багтаамж байхгүй учир өөр хувийн ажлаа хийж байсан нь дээр.

Avatar

Nuudel 2023-12-18 202.55.191.130

Bayan-ulgii tustai bus baij herhevch bolohgui

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.182.83

Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгох нь буруу, казак хүн болвоос монгол улсын иргэн бөгөөд халхчуудын нэгэн адил эрх тэгш байх ёстой, тэднийг тусад нь авч үзэх нь ялгаварлан гадуурхаж хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болно.

Avatar

Зочин 2023-12-18 59.153.115.79

Мундаг зальжин санаа олжээ эд нар дахиад өөрсдийг нь сонгож гаргахгүйг мэдээд бас гишүүний тоогоо нэмсэн гэж байгаа

Avatar

Зочин 2023-12-18 66.181.187.59

МАН,АН,бас бусад нэг хүний Намууд бүүр ч хэрэггүй. Чадварлаг, шударга, мэдлэг боловсролтой Бие даагч нарыг энэ удаад сонгоцгооё.Эх орноо гэсэн олон бие даагч нар гарвал Монголд их чухал шүү.

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.113.186

монгол үндэстэн саналаа тусдааа үндэсний цөөнх казах үндэстэн саналаа тусдаа өгөх нь..МОНГОЛ улс нэгдмэл нэг улс мөн үү????.баянӨЛГИЙ БИЕ ДААСАН ТУСДАА АЙМАГболох уу?? дараа нь олонхдоо нэгдэнэ гэвэл яах уу?

Avatar

зочин 2023-12-18 139.5.218.147

тухайн газар нутагт олон зуун жилээр оршин суусан ард түмэнг үндэсний цөөнх гэдэг,БаянӨлгийн казахууд 1940-50 онуудад нүүж ирсэн бөгөөд одоо ч Казакстанруу нүүсээр байгаа учир үндэсниф цөөнх биш гэж бичсэн бна шүү

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.187.244

ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ ГЭЖ ГАЗАР НУТГАА КАЗАХУУДАД АЛДСАН УРИАНХАЙ ӨӨЛД ТУВАЧУУД ЮМШҮҮДЭЭ ТОГТОХСҮРЭН

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.187.244

ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГААНБЭЭ

Avatar

Зочин 2023-12-18 66.181.179.141

Ховдын Пүрэвдорж, СБ-ын Батсуурь, Ганибал, Өмнөговийн Бат-Эрдэнэ, Төвийн Туваан, Баянголын Одонтуяа зэрэг тойргоо байнга усалж байдаг гишүүдэд халтай. Өөрийнх нь аймгийн сонгогчийн тоо цөөн бол бүр ч эрсдэлтэй. Ж-нь Сүхбаатарын 2-т. Баян-Өлгий Ховд, Увстай нэг тойрог болвол казак гишүүн сонгогдохгүй байх магадлалтай тул тусад нь тойрог болгохоос аргагүй. МАН-аас Хөвсгөлийн Даваасүрэн, Чингэлтэйн Оюунчимэг, мөн ЖДҮС, ХБанк, Нүүрстэй нэр холбогдсон гишүүд өөр аймаг, дүүрэгт санал авахад хэцүү.

Avatar

цахар 2023-12-18 202.21.108.74

Казахууд үндэстний цөөнх биш, үндэстний цөөнх чинь урианхай, захчин өөлд, баяд, дөрвөд дарьганга, үзэмчин

Avatar

Зочин 2023-12-18 202.9.46.18

Хасагуудыг их давраах гээд байна уу даа. Эцэст нь Косово л болно доо. Ард нь Казахстан гэж асаалттай танк бий шүү. Ардчилсан нам яагаад дуугарахгүй байна. Дэмжээд байгаа юм уу.

Avatar

Иргэн 2023-12-18 139.5.219.58

Ямар удаан боддог дарга бэ?Нийгэм та нарыг хурдтай,шударга бай гээд байгаа юм биш үү.Дээр үед гарах шийдвэр одоо гарч байх шиг.

Avatar

х 2023-12-18 103.9.90.100

Нэртэйгээр нь Баян-Өлгийд тустай Их хурал байгуулчих хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдэг шиг юм болох нь ер нь яах гэж казакуудыг ингэж харж ханддаг юм бэ Баян-Өлгийд үндэсний цөөнх чинь урианхай нар болсон шүү

Avatar

з 2023-12-18 202.126.88.213

Баян -өлгийд тусгаар тогтнол олгох нээ

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.89.113

Тийм юм байхгүй шүү ястны цөөнхийн төлөөлөл байх ёстой гээд Баяд Буриад Үзэмчин Урианхай гээд бид барьцан

Avatar

Нэргүй 2023-12-18 202.55.191.194

баян-өлгийн бүгд найрамдах автономит улс

Avatar

Нэргүй 2023-12-18 43.228.130.63

yosoti zavaarsn oorsdoo garah l yum hj bga bnadaa! Bayan-Ulgii yun tusd n blgah ve novshnuudaa

Avatar

Зочин 2023-12-18 202.126.88.139

Энэ бөөрөнхийлсөн бултдаг зальт этгээдийг л сонгож болохгүй шүү ард түмэн минь. Тэгвэл ажил аандаа бүтнээ гайгүй. Нэн ялангуяа Өвөрхангайчууд бүүр анхааралтай байгаарай.

Avatar

Нэргүй 2023-12-18 103.254.123.22

Яг эхлэлийн цэгээсээ зөв гараагаа хийх нь чухал буруу эхлэвэл засахад нэн бэрх. Баян-Өлгийг үндэсний цөөнх гээд тусдаа тойрог болгоно гэнэ явцдаа Баян-Өлгий гэдэг автономит муж болно алсдаа БН Баян-Өлгий Ка АУ гэдэг юм болоод сүүлдээ олон улсаас дэмжлэг аваад Косово Албанаас салж тусгаар улс болсон шиг тийм юмны эхийг тавих гэж байна даа. Сайтар бодож бж шийдэхгүй бол осолтой доо.

Avatar

Нэргүй 2023-12-18 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж