Шумуулын ДНХ-г өөрчилснөөр хумхаа өвчнийг устгана

Шумуулын ДНХ-г өөрчилснөөр хумхаа өвчнийг устгана

Шумуулын ДНХ-г өөрчилснөөр хумхаа өвчнийг устгана

Буркина Фасогийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Абдоулае Диабате дөнгөж таван насандаа амь насанд халтай аюулт хумхаа өвчин тусчээ. Шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчнөөс тэр арай ядан аврагдсан ч гурав, дөрвөн настай үеэлүүдийг нь аз дайраагүй юм.

Хүүхэд насандаа хумхаа тусч байсан учир тэр өдгөө хумхаа өвчин дамжуулагч шумуулын ДНХ-г өөрчлөх шинэлэг арга боловсруулж байна.

Абдоулае Диабате энэ онд Шинжлэх ухаан, инновацийн менежментийн чиглэлээр “Falling Walls” сангийн шагнал хүртсэн. Түүний судалгаа шинжилгээний ажлыг хянаж үзээд, хумхаа өвчнийг хянах найдвар байна гэж дүгнэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Баруун Африкийн 22 сая иргэн, тэр дундаа хүүхдүүд хумхаа өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. Хумхаа өвчний эсрэг арга хэмжээг бүс нутагт олон жилийн турш авч байна. Гэсэн ч хумхаа өвчний нас баралт хүлээн зөвшөөрөмгүй өндөр түвшинд хэвээр байна.

Буркина Фасо улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хумхаа өвчин юм. Тус улсад 2021 онд хумхаа өвчнөөр 19 мянга орчим хүн нас барсан.

Харин дэлхийн хэмжээнд 2021 онд хумхаа өвчний улмаас 619 мянга орчим хүн нас баржээ. Эдгээрийн 96 хувь нь Африкт байсан бол тивийн хэмжээнд амиа алдагсдын 80 хувь нь таваас доош насныхан байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-18 202.179.25.26

Ямар сайхан мэдээ вэ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж