Шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, Х.Нямбаатарын гэнэтийн шийдвэр гэх мэтчилэн олны нүд, чих ондоо асуудлууд дээрх төвлөрөхтэй зэрэгцэн Төрийн ордны нүүрсний хулгайн хоёр дахь шатны нээлттэй сонсгол эхэллээ. Нийтдээ таван хоног үргэлжлэх уг сонсголд 268 хүнийг гэрчээр дуудсан агаад тэдэн дунд АН, МАН-ын нэр бүхий томоохон улстөрчид камерын өмнө “байцаалт” өгнө. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхла, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын улстөрч гэрчээр оролцох юм. Гэхдээ, гэрчээр дуудагдсан бүх хүн нүүрсний хэрэгт холбоогүй гэсэн үг биш агаад гэрчийн тоо нэмэгдэж магадгүйг Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн юм.
Энэ удаад Тавантолгойн бүлэг ордын 98 хувийг дангаар эзэмшдэг, төрийн өмчид “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан нүүрсний хулгайн хэргийг нээлттэй сонсголоор авч хэлэлцэх юм. Анх, 2010 онд Сү.Батболдын Засгийн газраас газрын доорх нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Тавантолгойн бүлэг ордын зүүн ба баруун Цанхимд үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан агаад тус компаний 1072 ширхэг хувьцааг иргэддээ эзэмшүүлсэн юм. Тэр цагаас хойш “Эрдэнэс Тавантолгой” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн адил ялсан намын өмч, нам, намын улстөрчдийн үнээ, гахай болж хувирсан байдаг.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс хулгайлаагүй улстөрчийг Монголоос хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь бараг амархан байж магадгүй.
Ерөнхийдөө өнгөрсөн 13 жил дээр дооргүй, жижиг томгүй нүүрсээ тонож, хулгайлж идэцгээжээ, иржээ. Нүүрсний хулгайн дэргэд Хөгжлийн банкны луйвар ердөө задгай мөнгөний хэрэг болох нь нүүрсний сонсголоос сонсоход тодорхой байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Цанхийн уурхайгаас эрчим хүчний зориулалт бүхий 9.1 сая.тн, коксжих шинж чанартай 105 сая.тн, нийт 114 сая.тн нүүрс олборлосон гэдэг нь гаалиар гарсан бүртгэлтэй тоо юм. Харин бүртгэлгүйгээр 5.2 сая тонн буюу таван тэрбум ам.долларын нүүрс хил давсан болохыг “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, экспортын талаарх мэдээллийг өгч буй хянан шалгагч нүүрсний сонсголын үеэр хэлсэн. Энэ нь Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 3419 төгрөг гэж тооцоод үүнийг 5 тэрбумаар үржүүлэхэд 17 орчим их наяд төгрөг болно. Ийм их мөнгө эдийн засагт орж ирсэн бол өнөөдөр шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад өртөхгүй байх боломж бидэнд байжээ. Ядаж л эрүүл мэнд, боловсролын хүртээмж үйлчилгээ сайжрах байсан нь гарцаагүй.
Ерөөсөө нүүрсний экспорт, тээвэрлэлт өнгөрсөн хугацаанд зах замбараагүй явж ирсэн, үүнийг нь далимдуулаад улстөрчид ханаж, цадахгүй хулгайлсан нь тодорхой. Улс нь “гуйлгачин”, улстөрчид нь улсаасаа баян явж ирсний нэг нууц энэ л байж. Төрийн өмч эзэнгүй өмч байдгийн бас тод жишээ энэ юм.
Тэрчлэн тээвэрлэлт нь хүртэл үнэ, тарифын хувьд хувь, хувьсгалын компаниуд асар зөрүүтэй. Энержи ресурс” компани гэхэд Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар тээвэрлэдэг. Цагаан хаднаас-Ганцмод хүртэл тээврийн зардалд таван ам.долларыг төлдөг байсан бол “Эрдэнэс Монгол” компани Тавантолгойгоос-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 16-18 ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл 57 ам.доллараар тээвэрлэдэг байсан гэнэ. Ковидын үед бөмбөлөг тээвэрлэлтийн өртөг 1000-2000 юань хүрсэн тохиолдол ч байна. Энэ мэтээс харахад "Эрдэнэс Тавантолгой" хулгай, луйврын үүр овоохой л байсан хэрэг.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, төмөр замын бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр гээд яаж мөнгө угаах уу, унагах уу гэж улстөрчид нь бараг өдрийн бодол, шөнийн зүүдээ манах шахуу явсан ирсэн бололтой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ сорчлоод дууссан, тээвэрлэж байгаа нүүрсний 20-30 хувь нь шороо. Компани байгуулагдсан 13 жилийн турш нүүрсээ зөвхөн ухаад зараад байсан болохоос боловсруулж зарсан алга. Нүүрс боловсруулах үйлдвэр нь өдгөө ч ашиглалтад ороогүй гэхээр үүний ард хэн нэгэн улстөрчийн хувь эрх ашиг байсан гэсэн үг. Монголын улстөрчид улсын эрх ашгаа адагт, хувийн эрх ашиг нь нэг тавьж ирсэн нь "Эрдэнэс Тавантолгой"-н энэ мэт үйл ажиллагаанаас харагддаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Эрдэнэс монгол” ХК-тай холбоотой асуудлыг ил гаргаж тавьсан. Тэрбээр төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байгааг, энэ хэрэгт эрх мэдэлтнүүд холбоотой болохыг, тэд нэг тонн нүүрснээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж ирснийг онцолж байлаа. Олны анхааралд энэ хэргийг өртүүлэх сонирхол ч Л.Оюун-Эрдэнэд байсан биз. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Ж.Мөнхбат гээд Ардын намын журмын нөхөд нь өдгөө нүүрсний хулгайн хэргийн яллагдагчаар татагдсан бий. Анд нөхдийнхөө авлига, хулгайн эсрэг хийх тэмцлээсээ алхам ухрахгүй болохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж байв. Хамгийн гол нь өнөөдрийн элдвийн шуугиан, дуулианд авталгүй нүүрсний сонсголд нүд, чихээ тавъя. Улсаа тоносон, луйвардсан улстөрчид юу ярихыг нь анхааралтай үзье. Хэн, хаанаас яаж нүүрс хулгайлсныг иргэд мэдэх эрхтэй!
Ж.ЭРХЭС
Нараа 2023-12-18 122.201.23.84
Энэ сонсголоос хараад байхад нотлогдохгүй тал руугаа явчихлаа.Хэн ч аваагүй, хэн ч алдаагүй юм бна.Нотлох аргагүй юм бна. Доржханд гишүүн 48 их наядыг ямар нэг эх үүсвэрээс олж авсаныг нь мэдэхгүй ч нотлох үүргээ биелүүлэх үлдлээ.
Зөв бич 2023-12-18 202.179.15.226
Зөв бичээчээ. Бүхэл бүтэн том сайтын сэтгүүлч байж. Төрийн өмчит, баруун зүүн Цанх, "Эрдэнэс таван толгой"-оос. Гоос гдг дагавар бхгүйэ
Нэргүй 2023-12-18 66.181.165.91
НҮҮРСНИЙ ГЭХ БҮЛГҮҮД НЬ ТАТВАР ТӨЛӨХӨӨС САНААТАЙ ЗУГТСАН БАЙНА. АМНАТ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР , НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ГЭХ МЭТ ТАТВАРУУДЫГ ТӨЛӨХӨӨС САНААТАЙ ЗУГТЖЭЭ. ЭНХБАЯР САЙД АНХААРАЛДАА АВНА УУУ
Зочин 2023-12-18 64.119.29.46
Хамгийн эхэнд Тавантолгойг шууд 100% ард түмний мэдэлд өгч хувьцаат компани болгох хэрэгтэй хяналтанд оруул тэгээд 5.2 сая тн нүүрс хулгайлаж гаргасан хүмүүсийг тодруулан шалгаж хөрөнгийг хурааж шоронд нь хийх хэрэгтэй одоо бгаа энэ 76 -г дахьж сонгохгүй байх 126 гишүүн сонгоно гэдгийг болих хэрэгтэй ард түмэн ноогдол ашиг авч байж сонгууль явуулах хэрэгтэй
Нэргүй 2023-12-18 64.119.29.46
Энэ улсад хууль журам хяналт уул байх естой доо за яах уу ямарч бсан ингэж ярьж эхлэж бгаа нь сайн хэрэг цаашид дахьж ийм хулгай луйвар гаргахгүй байх эхлэл тавигдаж бгаа нь сайн хэрэг харин одоо энэ хулгайг илрүүлэн хариуцлага тооцох нь чухал бна шүү дээ . Манайд хууль журам маш олон бий түүнийг хэрэгжүүлдэг хянаж шалгаж хэрэгжүүлдэг байгууллага нь бгаа тухайлбал Гааль . Мэргэжлийн хяналт .Хилийн шалган Цагдаа Шүүх гээд бүгд бгаа шүү дээ гэтэл өнөөдөр 5.2 сая тн нүүрс шууд хилээр гарсан бна
нефть 2023-12-18 66.181.166.134
5.2 сая тонн буюу таван тэрбум ам.долларын нүүрс гэнэ үү? нэг тн нүүрс 100 доллар гэж тооцвол 500 сая доллар ш дээ, тоогоо сайн нягтлаач ээ.
Их Монгол 2023-12-18 103.206.195.214
Новшнуудын хөрөнгийн хурааж чоронд нь хатаах хэрэгтэйшд
Нэргүй 2023-12-18 203.91.115.48
Монголын нүүрсний хулгайд оролцсон хятадууд англид очсон. Хятадын төрийн эсрэг хулгайч нар босох гээд даруулсан. Ши дарга хятадын хулгайч нартай хамтарч байсан монголын нүүрсний хулгайч нарыг өршөөхгүй. Тэд ахиж нүүрсний хулгай хийхгүй. Хятадын төртэй хулгайч нар нэгэнт дайсан болсон.
Нэргүй 2023-12-18 66.181.182.112
Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.
Нэргүй 2023-12-18 66.181.191.158
Үнэхээр гутамшиг, төрд итгэх итгэл байхгүй боллоо. урам алга
Иргэн 2023-12-18 139.5.218.75
х****л идсэн үе удмаараа нийлж идээд ханаж цаддаггүй бирдүүд…
зочин 2023-12-18 202.126.90.42
Нүүрсний хэрэгт холбогдоогүй улс төрч төрд байхгүй гэнэ үү Ардчилагч гэх этгээдүүд энгэж л бусдыг улайн цайн гүтгэгч этгээдүүд.Ямар ч үнэнийг гуйвуулна.Хэнийг ч гэмт хэрэгтэн гэж гөрдөж хилсдүүлж чадах луйварчид.Манайд бусдыг хилсдүүлэх хориотой.Баримтаар нотолж байж хэрэг хүлээлгэж хариуцлага ногдуулах хуультай.Хуулийнхан бусдын нөлөөнд автаж болохгүй.Зарим үл бүтэх этгээдүүдэд ашигтай шийдвэр гаргаж хууль зөрчиж болохгүй.Туйлын хариуцлагатай ажилла.
Нэргүй 2023-12-18 66.181.161.117
Huvichlahgui bol hulgai hezee ch zogsohgui. Turiin medliin buh huvitsaag huvid uguh ni zuitei.
Zochin 2023-12-18 103.212.118.201
5 толгойн ордоос бүгд ижил хувьцаа эзэмшигч болий.бид нэгдий
Нн 2023-12-18 103.57.93.148
ҮСХ Баитдаваа бацахн чинь харин Сү-гийн үеэл хүний охины нөхөр болж таарах шив.
Нэргүй 2023-12-18 66.181.161.117
Heleh ch ug oldohgui yum.
Makmohan ,ttjvco 2023-12-18 91.239.53.101
Энэ 2 ыг шалгавал мөн ч их мөнгө бөс яригдах биз. Эхлээд макмохан баахан мөнгө хусаад нэрээ өөрчлөн ттжви си өү болсон. Албаар хонкрнгт компаниа бүртгүүлээд давхар татвар нэрээр их ч мөнгө цохиж байгаа даа. Игженер нар 50-120 мчнган долларын цалинтай шүү дээ
Нэргүй 2023-12-18 66.181.191.175
Нүүрс буудаг байсан бол арай өөр тоо гарах байсан бол уу Цагаан Хад НАБТ-уудыг бүгдийн татан буулга.Зөвхөн ЭТТолгой,Орон Нутгийн Таван Толгой Уурхай дээр Гаалийн бүрдүүлэлтийн хийгээд Хятад улс руу экспортонд гаргавал хамгийн зөв шийдэл.
Нэргүй 2023-12-18 66.181.161.158
Энэтхэгээс 1тербум гаруй доллар гуйж ганц нефтиин үйлдвэртэй болох гэж санхүүжилтиин асуудлаас болоод хэдэн жил болж байхад манай хулгайч нар бүр 3 үйлдвэр барьчихаар 5тербум доллар хулгайлчихсан байдаг байна Яагаад ингэж айж эмээхгүй болчихсон бэ гэхээр нөгөө авилгалч шүүгч нар мөнгө л байвал ямарч хэргииг хэрэгсэхгүй болгочихдог болохоор тэд айхгүй байна Үгээ хэлсэн тэмцсэн хүмүүсииг шоронд хииж , ард түмнии тэмцэн байж гаргаж ирсэн хөгжлиин банк нүүрснии хулгайч нарыг шүүгч нарл суллачихлаа
Зочин 2023-12-18 66.181.191.175
Манфист Гааль 2 заавал хамт явдаг тэгэхээр эцсийн гол толгойлогч нь Гааль, Төрд хулгайч нүүрлэчээд байна Гааль Төрд суугаа хулгайчууд нийлж хулгай хийсэн эрэлээ нэгтгэвэл ээдрээтэй утасны үзүүрээс атгана шүү.яагаад гаалийн бүрдүүлэлт алдаатай ноцтой байгааг гаалийн ерөнхийлөн захирагч, Хилийн цэрэг мэднэ ер нь тэгээд Цагаан Хад суурьшлын бүс манай цагаан ордонд сууж байгаа хулгайчуудын мөнгө угаадаг газар энэ Цагаан Хад суурьшлын бүсэд нүүрс буухгүйгээр ЭТТолгойгоос шууд Хятадын Ганц Мод нүүрс
Жолооч 2023-12-18 103.212.116.68
Жамьянгийн Мөнхбат гэж нүүрсний хулгайч түүний гар хөл болсон Ханджавын Батжаржаргал нар асар их нүүрс хулгайлаж зарсан .Нүүрсний компаниудын ард эдгээр хулгайчид бий.
Нэргүй 2023-12-18 103.9.90.100
олигтой юм асуухгүй, өөр өөрсдийнхөө бодлыг хэлээд байх юм. Тэр жолоочоос та хилээр 136 удаа нэвтрэхдээ нүүрс тээвэрлэсэн үү, үгүй юу, чиргүүлтэй юу үгүй юу гээд асуу л даа. тэр компаний Амгалангаас та яаж гаалийн бүрдүүлэлт хийдэг юм, хэн гаалийн бүрдүүлэлтийг хийх ёстой юм, жолооч уу, та ажилтан уу гээд асуугаад л болоо ш дээ. эндүү арчаагүй юмаа
S 2023-12-18 59.153.113.59
SEKSDN80955877
мэргэжлийн хүн 2023-12-18 64.119.30.83
5 тэрбум доллар, энэ бол газрын тосны бүтээгдэхүүний 3 үйлдвэр барих мөнгө. Улс орныг бүрэн хангана. Илүүдлийг бүр түүнчлэн экспортод гаргах боломжтой болно.
Нэргүй 2023-12-18 66.181.183.24
Ховдынхон мал юм бна
Зочин 2023-12-18 202.131.230.218
Нүүрс гэлтгүй ернь бүх уул уурхай чинь хулгай болчоод байгаам бишүү монголд ашигтай 1 ч уурхай үнэндээ алга зарим уурхай эхнээсээ хятдад уурхайгаа зархаар зэхэж байна жишээ нь алтайн хүдэр
Авилгалд цэг тавья 2023-12-18 202.70.38.18
Монголын төр, хил гааль, хууль хяналтын байгууллага, бизнесийн акулууд бүгд цус холилдсон. Эргэлдэх цусны урсгалаар чинь бохирлогдсон бактери вирусын ассоциаци урсаж байна…Энэ авилгалд идэгдсэн хорт хавдараас Үндэстэн, энгийн ард түмэн асар ихээр хохирч байна. Шудрага үнэнээр шийдэгдээсэй. Ард түмэн алдагдсан боломжоо эргүүлэн авах, МУ-ын хөгжил цэцэглэлтэнд зарцуулагдах ёстой хөрөнгө, орлого хэдхэн бузаруудын холбоос хамааралаар хэчнээн жил явах юм бэ?!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2023-12-18 203.23.49.79
маш зөв. баатрууд
САНАЛ 2023-12-18 103.111.68.3
ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ АВАХ САЙХАН ГОЛ НЬ ТЭГЭЭД МӨНГӨНИЙ ХАНШ УНААД ДОЛЛАР ӨСӨӨД Л ИРНЭ ДЭЭ МЭДЭЭЖ ХУВЬЦААНЫ НООГДОЛ ИХ Л ТАРААХ ТУСАМ МӨНГӨ ГЭДЭГ ЦААС БОЛНО ИЙМД ИХ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЯСТОЙ
Бат инженер 2023-12-18 202.9.41.0
Энэ хурдаас олигтой юм хүлээгээд нэмэргүй гэдэг нь бараг илт болж байх шиг байна. Асуудлыг жаахан гэрэл цохиулъя гэвэл нүүрсний сонсголыг МАН-ын хуулийн сайдаар биш Намын харъяалалгүй сайн хуульчаар ахлуулаап, тоглоомын биш ихээ шудрага шинжээчээр дүгнэлт гаргуулж хийх байж дээ. Юу үнэн энэ үнэн шүү.
иргэн 2023-12-18 202.131.227.82
сүүлийн хэдэн жил томчууд идэж уугаагүйсэн бол иргэд хувьцаа эзэмшдэгийн хувьд аль эрт ногдол ашгаа хангалттай хүртээд хөл дээрээ босчих байж дээ.
Зочин 2023-12-18 66.181.181.156
Адьшаа ичих булчирхайгүй цагаандаа гарсан байнаа. Ховдчуудын нэрийг барьж дуусгаж байгаа юм байна. Хурдхан шиг хорьж асуудлыг
шийдэхгүй бол яаж ч магадгүй нөхөр байна шүү Ховдчууд минь..
Харьцуулагч 2023-12-18 49.0.139.188
Төрийн өмч эзэнгүй өмч байдгийн нэг тод жишээ гэжээ тэнд бид \ард\ өмчлөгч ҮХ-аар бас мөн. гэтэл бид үүнийг хийдэггүй. Харин абан тушаалтай, мөнгөтэй хүний хийсэн ажил гэдэг нь хэнд ч харагдана.Төрийн өмч эзэнгүй гэдэг нь хулгай хийх хүсэлтэний нэг л ингэж байна. Ядаж хүүхэдээ хулгай хийх хэрэггүй, төрийнх ч байж болохгүй гэдэг бол уу??? Там тамаараа шүү.
zochin 2023-12-18 76.67.107.193
Харуулах боломжгүй.