АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.18/ мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Монгол Улс сүүлийн жилүүдэд эрх баригчдын бодлогын дүнд хязгаарлалтын, хомсдлын социалист нийгэмд амьдарч байна. Эрчим хүч хомсдож байна, бензин шатахуун хомстож байна. Системийн шинжтэй олон асуудал үүсч байна. Бүх салбарт үнэ барьдаг, бүх салбарт төр оролцдог, бүх салбарын ажлыг төр хийдэг болсны үр дүнд хомсдол нүүрлэдэг.

Сүүлийн үед эрх баригчдын зүгээс явуулж байгаа бодлого үнэхээр хачирхалтай байна. Шатахуун хангалттай байна гэдэг, тасалдал бий болдог, нэг сайд нь татвар нэмнэ гэдэг, нөгөө сайд нь нэмэхгүй гэж хэлдэг. Нэгдмэл төр засаг, нэгдмэл бодлого байгаа юм уу. Дур, дурын засаглал  бий боллоо. УИХ-ын дарга нь чуулганы индэр дээр үл үзэгдэгч хүчний тухай, далд хүчний тухай яриад ард иргэдээрээ таавар таалгаад сууж байдаг.

Нийслэлийн Засаг дарга нь бүх дүрэм журмыг өөрчилнө, 12 цагийн дараагаас тэгш сондгойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийнэ гээд тулгаж байна. XXI зуунд холыг байг гэхэд долоо хоног, сараар төлөвлөж амьдардаг баймаар байна.

Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баритмлалын хүрээнд УИХ -ын тойргуудыг томсгох тухай санал санаачлагыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Ардчилсан намын хувьд ашиггүй хувилбар ч гэлээ, цаг үеийн хувьд шийдэх боломж байж магадгүй гэж үзсэн.  Энэ хүрээнд сонгуулийн тойрогтой холбоотой дээрх саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжээд явна.

Гэхдээ Ардчилсан намын гишүүдээс янз бүрийн байр суурь гарсан. Тухайлбал, миний хувьд “Бүсчилсэн тойргийн асуудал олон зүйл дагуулна. Монгол нэг тойрог гэдгээр явъя. 48 гишүүн нь жагсаалтаар, 78 гишүүн нь гишүүнийхээ нэрээр гарч ирье гэдэг санал гарсан ч бүсчлэх нь зүйтэй гэдэг саналыг Улс төрийн зөвлөлөөс гаргасан” гэв.

Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо/МАЭХ/-ны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:

-Амралтын өдөр гэнэт Засгийн газар, нийслэлийн удирдлагаас тодорхой шийдвэр гаргаж, сургуулийг цахим сургалтад шилжүүлж, дугаарын хязгаарлалтыг хавтгайрууллаа. Үүнтэй холбоотойгоор МАЭХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

Шаардлагад “МАН -ын Засгийн газар, Нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа, олон удаагийн алдаатай шийдвэр иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, эрүүл мэнд, ирээдүйд аюул занал учруулсаар байна. Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомстол, агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, төрийн үйлчилгээний доголдол, боловсрол эрүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвар чадамжгүй болох нь нотлогдлоо.

Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрснээр ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг зэрэг Үндсэн хуулиар бтаалгаажсан монголчуудын суурь үнэт зүйлсэд заналхийлж, төрд итгэх итгэлийг үгүй хийж байна.

Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн шийдвэр хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж, эрсдэлд оруулаад зогсохгүй, эцэг, эхийн ажиллаж хөдөлмөрлөх боломжийг боомилж,  гэр бүлийн орон зайд хүртэл сөргөөр нөлөөлөх үр дагавартай байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тушаал нь цаг хугацааны хувьд бэлтгэл хангах боломжгүй, сурагчдын болон багш сурган хүмүүжүүлэгчдийн хэрэгцээг уландаа гишгэсэн шийдвэр боллоо. Хэдхэн хоногийн өмнө сургалтын амжилтын олон улсын үнэлгээгээр Монгол хүүхдүүд мэдлэг чадварын хувьд 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарсан.

Цахим сургалтын хүртээмж, чанар хангалтгүй байгаа талаар олон судалгаа хийгдсэн байдаг.

Гэтэл боловсролын салбарыг нөхөх, чанарын үзүүлэлтийг сайжруулах чиглэлд бодлого боловсруулах үүрэгтэй сайд хоцрогдлыг ийнхүү улам бүр даамжруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.

Гэнэт зарлагдсан шийдвэрийн улмаас хүүхэд хараа хяналтгүй орхигдох, ахуйн осолд бэртгэж гэмтэх, хүчирхийлэлд өртөх зэрэг олон эрсдэл бий болох магадлалтай байна.

Цар тахлын үед ахуйн хүрээний осолд өртөж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо эрс өссөн байдаг. Тиймээс цар тахлын бус үед хүүхдүүдийг нэмэлт эрсдэлд оруулахгүй байх нь чухал гэж үзэж байна.

Гуравдугаарт, цахим сургалтад шилжих, дугаарын хязгаарлалтыг тэлэх зэрэг цочир шийдвэрүүд нь иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх эрхэд халдсан үйлдэл болж байна. Энэ нь залуу гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүдэд маш хүндээр тусдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цар тахлын хөл хорионы улмаас бага насны хүүхэдтэй ээжүүд албан ёсны хөдөлмөр эрхлэлтээс шахагдан, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны төвшнөөс буурсаар байна. Энэ нь урт хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхи, нийгмийн идэвх оролцоонд сөргөөр нөлөөлдөг хортой үзэгдэл юм. Тиймээс иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулах эдгээр шийдвэрүүдээ залруулж, урт хугацааны бодлогоо танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таниас шаардаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-18 66.181.179.141

Энэ эмэгтэй чинь нөгөө ХӨГЖЛИЙН БАКНЫ ХЭРГИЙН ЭЗЭН ФОРТУНА Батбаярын охин уу, бишүү???

Avatar

Зочин 2023-12-18 66.181.179.141

Өнөө өглөө манай Зайсанд түгжрэл байхгүй зам чөлөөтэй сайхан баына. АН-ынхан түгжрүүлж яах гээд байгаа юм..

Avatar

ylcuun ? 2023-12-18 216.38.195.74

in+ard+ drx

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.182.83

О.ЦОГТГЭРЭЛ арай л жулдаад байна даа. Одоо насны хувьд ч бизнес эрхэлсэн хугацааны хувьд ч жинтэйхэн дуугардаг, зарчим болон байр суурь, ноён нуруутай болвол болохоор л болсон баймаар, энэ хүн боловсролоо ахиулж юм уншиж судалж өөрийгөө хөгжүүлмээр байнаа.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.182.83

Дугаарын хязгаарлалтанд ер нь бол дургүй, гэхдээ өчигдөр хязгаарлалтын улмаас автобусны эргэц хурдац илт сайжирсан байна лээ. Хямбаатар харин ч сайн ажиллаж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.108.14

УВСЫН ТЭСИЙН ОДОНГИЙН АДУУНЫ ХОМООЛ ШИГ ЮМ БОЛИОЧЭЭ…ХЯТАД УЛСАД ХОРТОЙ СҮҮ САВЛАЖ МОНГОЛД ХИЙСЭН БОЛГОЖ АРД ТҮМНЭЭ ХОРДУУЛДАГАА ЗОГСОО.. ДОРИЛОГЖАВЫН СУГАНЫ ҮС ШҮҮ ДЭЭ..

Avatar

Зочин 2023-12-18 66.181.181.215

АН эрүүгийнхэн хар PR аа болиоч. Та нарынхаар бол байнга мушгиж харлуулахыг улстөр гэдиймуу.

Avatar

Иргэн 2023-12-18 139.5.217.199

ӨНӨӨДӨР ТВ МЭДЭЭ ҮЗЭЖ СОНСОЖ БАЙХАД БАГШ НАР ХҮҮХДҮҮД. ЭЦЭГ ЭХЧҮҮД. ТАНХИМ СУРГАЛТААР Л ХИЧЭЭЛЛЭХ СОНИРХОЛТОЙ ГЭНЭЭ 12 САРЫН 29 ХҮРТЭЛ ХИЧЭЭЛИЙГ НЬ ОРУУЛААЧ.

Avatar

Зочин 2023-12-18 103.212.116.80

Шийдвэр зөв харин ч оройтож гарлаа, хүүхдүүд ханиад хүрээд эдгэхгүй хэцүү байна, автобус хүлээгээд даарч байна, Ер нь хятадад өвлийн 2 сард х амраадаг энэ их зөв бодлого

Avatar

иргэн 2023-12-18 103.57.93.209

Сургуулийн бага ангийн хичээлийг 8 сард эхлээд, 12 ба 1 сард амраавал зөв байхаа.
Манай 12 ба 1 сар хамгийн хүйтэн байдаг

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.182.83

Хичээлийг 7 сарын 1-нийг хүртэл оруулдаг болгох, улмаар 8 сарын 20-доор хичээл эхэлдэг болгож, өвөл нь амраадаг болвол цахимаар хичээлллэх шаардлагагүй болно.

Avatar

иргэн 2023-12-18 103.57.93.209

Энэ 10 хоногийг ингээд давчихвал болноо, зөв шийдвэр байна.
Миний дүү толгойгоо ажиллуулж өөр санал хэлбэл дэмжинэ ээ

Avatar

Эмээ 2023-12-18 202.21.107.20

АН ын ард түмэн бидэнд өрсөх юм юу билээ. Би зөнөглөөд ба одоод олдоггүй шүү

Avatar

Нэргүй 2023-12-18 124.158.120.50

хязгаарлалт зөв байжээ

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.178.235

цогтгэрэл гэж эргүү, мэдлэг нимгэн, дандаа тэнэг тэнэг юм ярьдаг гар гараад ирлээ.

Avatar

Зочин 2023-12-18 103.212.116.80

Шийдвэрүүд аль аль нь зөв. Автобус хүлээсэн нусаа гоожуулсан хүүхдүүдийг өрөвдөхгүй байна уу? Зарим бичигчид. Ханиад хүрч ирээд эдгэхгүй удаж байна ш дээ.

Avatar

хүннү 2023-12-18 202.9.46.29

Зөв шаардлага байна.

Avatar

Зочин 2023-12-18 202.126.90.112

Энэ бол зөь зүйл нийтийн эрх ашиг гэж юм байгаа шүү дугаарын хязгаарлалт хийхгүй бол бүгдээрээ л хохирч байсан биз дээ.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.160.75

зөв шийдвэр зайлаа өмхий хулгайч нар

Avatar

Нэргүй 2023-12-18 202.9.46.29

чи өөрөө зайл

Avatar

зочин 2023-12-18 43.242.242.6

өдөр бүр түгжирч байснаас түгжрэл багатай өдөр ажлаа амжуулсан нь дээр тэгээд ч автобус нь түгжрэл багаучраас арай хурдан явна тэгээд ч хүний эрх гэж л худлаабүлтэрч хошгоруулах юм хөгжилтэй ардчилсан орнуудад чтүгжрэлтэй байдаг шүү дээцөөнхийн эрх нь олонхийн эрхээр хязгаарлагдах ёстой

Avatar

зочин 2023-12-18 43.242.242.6

энэ сайт эбэ ардчилсан намын х болохоор түгжрэлтэй л байлгахыг зорьж бичнэ шүү дээ

Avatar

Зочин 2023-12-18 202.126.88.73

Хөөе наана чинь давагдашгүй хүчин зүйл болчихоод байна, хотын зүгээс ийм арга хэмжээ авахахс өөр яах гэсэн юм.

Avatar

зочин 2023-12-18 202.21.120.66

Нийтийн тээврээ шийдэж чадаагүй байж хувийн машинтай зууралдах нь ёстой тэнэгийн тэнэг асуудал хүмүүс гангарах гэж машин унадаггүй ш дээ хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт зөөх гэж л машин унадаг Энэнээс болж зөндөө олон сөрөг асуудал гардаг ш дээ Бат-үүл дурак анх ийм балай юм санаачилж заримт хүмүүс машин нэмж авч, зарим нь хуучин машины дугаар авч явсан гэдэг биздээ ёстой тэнэг шийдвэр

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.176.207

Одоо хотын даргаар Бурханг тавьсан ч ижилхээн.

Avatar

Zochin 2023-12-18 80.148.22.12

solior tegsh sondgoi zuv ajlaa zohitsuul gaduur haniad ikh bhad tsahim mash zuv dald or

Avatar

Bachka seoul 2023-12-18 139.5.219.180

hutsaa

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.161.39

Odoo ene bolj uil yavdluud bol 30 garan jil buruu yavsnii ur dun. Tanai nam enuund tom huvi nemer oruulsan. Odoo harin yaj uunees garah ve, namaa yaj tuluvshuuleh ve gedgee bodotsgoo.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.108.83

Аргаа бараад л ингэж байгаа байх даа.
Улс төрөө түр хойш тавиад энэ өвлийг гайгүй шиг давахаа бодмоор байна. Бензин байхгүй. Тог байхгүй. Өвс тэжээл байхгүй.
Хүйтэн гэж аймаар . ирэх жил мал үлдэх эсэх нь тодорхойгүй ….

Avatar

иргэн 2023-12-18 202.131.227.82

АН ыг төр барьж байх үед стресгүй, их тайван байж дээ. Сүүлийн 8 жил тамын тогооноос гарч чадахгүй дуусах юм шиг бн даа.

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.218.148

jinhene ardchilsan namiin b*** omhogch

Avatar

Нэргүй 2023-12-18 103.212.119.44

ДУЛЗЭН АЛФА ХОТГОНИХО ЯВГАН ХУНИ ЗАМ ТАВИ СКАИ ГАРДНИГ БАРИХДА 3 ГУНИИ ХУДГИГ ДАРЖ БАРИСАН ЛУИВАРЧИН

Avatar

Нэргүй 2023-12-18 85.233.56.132

Намын жагсаалтаар бол тухайн намд хамгийн их мөнгө өгсөн луйварчингууд л ихэнх нь болж орж ирдэгийг түүх гэрчилж байгаа. Новшнууд шүү.

Avatar

Зочин 2023-12-18 202.126.89.107

Боловсролыг ч самраад дууслаадаа! Хааж боохоос еер шийдвэр гаргаж чадахгуй мулгуу удирдлагагтай бид еедлехгуйнээ!!!

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.217.100

an sdaa zailaaa bugdiig uls turjuuldeg iimerhuu yumnuud ta nariin hool munuu sdaa

Avatar

Нэргүй 2023-12-18 107.189.1.96

МАН- аа шүтээд мөргөөд бай. Улс чинь бүр уруудан доройтно.

Avatar

Иргэн 2023-12-18 103.57.92.44

АН гэж худлаа бүхнийг улстөржүүлсэн хүмүүс болжээ

Avatar

Нэргүй 2023-12-18 107.189.1.96

Толгойгүй тролл

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.181.157

Тэгш сондгой явуулах н зөв ард нийтэд хайртай хүн нам болох гэж бүү жүжиг тоглооч ардлагчид минь

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.181.157

Zow iim hund noh

Avatar

zochin 2023-12-18 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-18 107.189.1.96

Чи л наадхандаа итгэдэг байх.

Avatar

ЗӨВӨӨ ЗӨВ 2023-12-18 203.98.76.4

Цаг агаар хийгэд Дэлхийн 3-р дайны сүүдрийг яалтай ч билээ дээ….АН зүгээр л Дотоод Хэрүүл Талцалаа Шийдээд 2024 оны сонгуульд аз нь байвал хэдэн суудал авахаа бодооо хөөе

Avatar

Монгол хүн 2023-12-18 66.181.178.121

Аливаа шийдвэрийг эсэргүйцэж хандвал шалтаг шалтгаан гаргаж ирж болох л байх. Өнөөдрийн бодит нөхцөл байдалд зөв шийдвэр гэж харж бна

Avatar

Нэргүй 2023-12-18 107.189.1.96

Толгойгүй тролл. Ингэж байж тогооны шавхруу долоож байна уу

Avatar

Лхагваочир 2023-12-18 66.181.189.11

зөв биш хоёр машин авч чадах нь явья чхдаргүй бол хохь нь гэсэн шийдвэр. түгжирвэл мөнгөтэй мөнгөгүй бүгд түгжирэх хэрэгтэй .тэгж байж л алсдаатүгжрэхгүй байх бүтээн байгуулалтаа хийнэ. үгүй бол тун удахгүй наадуул чинь
биднийг УБ с хөанө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж