Аргентинд хүчтэй шуурганы улмаас 13 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

Аргентинд хүчтэй шуурганы улмаас 13 хүн нас барав

Аргентинд хүчтэй шуурганы улмаас 13 хүн нас барав

Аргентины баруун өмнөд хэсэгт орших Бахиа Бланка боомт хотод хүчтэй шуурганы улмаас 13 хүн нас баржээ. Мөн олон хүн шархадсан гэж хотын дарга Федерико Сусбиэллес мэдэгдлээ. 

Эрх баригчдын мэдээлснээр тус хотод өнгөрсөн Бямба гаригт цаг агаарын гамшигт нөхцөл байдлын улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Ням гаригийн 15:30 цагийн байдлаар 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хотын дарга Федерико Сусбиэллес Ням гаригт гурав хоногийн гашуудал зарлаж буйгаа твиттерт жиргэв. "Бид нас барсан 13 хүний гэр бүл, ойр дотны хүмүүстэй эв санаа нэгтэй байгаагаа нотлон харуулахыг хүсч байна. Тиймээс бид тус хотод 72 цагийн турш гашуудал зарласан. Иргэд гэртээ байж аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Бид цахилгааны аюулд өртөж, мод, барилга байгууламж унах, нурах эрсдэлтэй онцгой байдалд хэвээрээ байна" гэжээ. 

Түүнчлэн хотын Хямралын хороо хуралдаж дараагийн алхмуудаа төлөвлөжээ. Ерөнхийлөгч Хавьер Милейгийн ажлын алба Бямба гаригт муж, хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, хохирогчдод туслах, хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Хотын онцгой байдлын газруудад мод унаж, цахилгааны шугам гэмтсэн гэх мэт эвдрэл, гэмтэлтэй холбоотой 130544 дуудлага ирсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж