Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёрдугаар үе шатанд оролцогчид шинжээчдийн дүгнэлт танилцуулж, түр хорооны гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. Энэ үеэр түр хорооны гишүүд маргалдав.
Тодруулбал, нүүрсний сонсголын хоёрдугаар үе шатанд хянан шалгагч 16 шинжээч, түр хорооны гишүүд оролцож байгааг танилцуулсан. Гэтэл асуулт асууж, шинжээч, гэрчүүдээс тодруулах үеэр түр хорооны гишүүд маргалдлаа.
Түр хорооны дарга Б.Энхбаяр эхний ээлжид танилцуулга хийж, дараа нь шинжээчдээс асуулт асууж тодруулга авна гэхэд гишүүд танилцуулга дутуу байгаа, гишүүд танилцаж амжаагүй байгааг хэлж ам зөрөв. Түр хорооны гишүүд зөвхөн танилцах асуудал ярьж байхад гэрчүүдээс яриа авч байгаа юм шиг хэлэлцэх нь утгагүй гэдгийг илэрхийлсэн юм. Мөн түр хорооны гишүүд дарга илүү эрх мэдэлтэй гэсэн шийдвэр байхгүй. Энэ бол ноцтой асуудал. Нүүрсний хулгайгаа л ярих хэрэгтэй гэхчлэн өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж маргалдлаа.
Холбоотой мэдээ