Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурвас дахь Хамасын хамгийн том хонгилыг олж илрүүлсэн гэв. Тус хонгил нь дөрвөн км орчим урттай, 50 метр гүнтэй учир том машин явахад хангалттай өргөн хэмжээтэй гэсэн үг юм. Мөн цахилгаан, агааржуулалт, харилцаа холбооны системээр бүрэн тоноглогдсон байжээ. Уг хонгил Израилиар дайрахгүй бөгөөд хойд хилийн хаалттай Эрезийн боомтоос 400 метрийн наана дуусах аж.
Үүнтэй ижил төстэй гурван ч хонгилын байршлыг Израилийн Батлан хамгаалах хүчин зураглажээ. Гэхдээ одоогоор зөвхөн нэгийг нь ил болгоод байна.
Газын зурвас дахь амь үрэгдэгсдийн тоо 19 мянга дөхөөд байна. Эндээс 70 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм. Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 51 мянга гаруй хүн шархдаад зогсохгүй өөр олон хүн сураггүй байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнөөдөр дайны бүсэд айлчилж байна. Тэрбээр энэ айлчлалаар дайны чухал үе шатуудыг тодорхойлоод, Израилийн албаныхныг ятгана гэж үзжээ. Израилийн арми Газын зурвасыг бөмбөгдөж байгаа учир дэмжлэгээ алдаж байгааг ерөнхийлөгч Жо Байден мөн анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ