ОХУ тив алгасах 7 пуужин туршина

ОХУ тив алгасах 7 пуужин туршина

ОХУ тив алгасах 7 пуужин туршина

ОХУ 2024 онд тив алгасагч долоон баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байна гэж Оросын мэдээллийн Интерфакс агентлаг мэдээлэв. Пуужин хөөргөхөөс дор хаяж 24 цагийн өмнө НҮБ-д мэдэгдэх болно гэдгийг онцолжээ.

ОХУ-ын Стратегийн пуужингийн армийн командлагч Сергей Каракаев “2024 онд долоон пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. Туршилтууд нь ОХУ-д тулгарч болзошгүй аюул заналхийллийн эсрэг зохих хариу арга хэмжээ авахын тулд цэргүүдийн байлдааны чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Бид хөдөлгөөнт пуужингийн системийн маневрлах чадвар, нууцлалыг үргэлжлүүлэн сайжруулах болно" гэж мэдэгдсэн.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох дэлхийн гэрээнээс гарсан. Тус гэрээнд 1996 оноос хойш 187 улс гарын үсэг зурж, Франц, Орос, Их Британи зэрэг цөмийн зэвсэгтэй гурван гүрэн зэрэг 178 улс соёрхон баталсан байдаг.

Туршилтын хориг хүчин төгөлдөр болохын тулд хэлэлцээрт оролцсон, тухайн үед цөмийн эрчим хүч эсвэл судалгааны реактортой байсан 44 улс соёрхон батлах шаардлагатай. Эдгээр 44 улсаас Хятад, Хойд Солонгос, Египет, Энэтхэг, Иран, Израиль, Пакистан, АНУ гэсэн найман улс хоригийг батлаагүй байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын хуурай газрын стратегийн цөмийн хүчний гол бүрэлдэхүүн хэсэг болох "RS-24" Ярс тив алгасагч баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсон тухай Украины  Тагнуулын ерөнхий газар мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-18 103.111.68.3

Энэ Орос хүн а**х з****г л хийх юм хүнд хэрэгтэй ямар юм хийж дэлхий дахин түүнийг нь хэрэглэж байнаа. Оросын тэрбумтаны хөрөнгө бол манайханы тэрбумтангууд шиг байгалийн баялагаа хулгайлж баяжсан хөрөнгө барууныханы тэрбумтангуудын баялагийг дэлхий нийтээрээ хүртэж байна жишээ интернэт микрософт гар утас фэйсбук твитер гээд

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.89.107

чам шиг барууны хөлсний нохойд Түй ч хамаагүй бхаа. Орос хүчирхэг байж гэмээ нь Монголын тусгаар тогтнол баталгаатай гэж мэдэхгүй муу нохой минь

Avatar

Нэртэй 2023-12-18 202.131.238.114

Орос сүйрч байна. Орос хэцүүдэж байна. Манай баруун энэ тэр гэж солиорхын оронд эх орноо нэг хардаа. Жинхэнэ сүйрч байгаа газар чинь Монгол л байна. Орос бензин тогоо таслахад үндэстнээрээ гамшгийн хэмжээнд хүрэх гэж байж яасан баруунсаг новшнууд вэ?

Avatar

Оноч 2023-12-18 202.5.202.2

Энэ сайт нь өөрөө АН-ын талынх тэгээд оросын эсрэг юм шиг бгаам. Тэгтэл хятадын троллууд орж ирээд эсрэг ажилдаг юм болов уу л гэж бодсон. тэгээл нэг их орос баруун гэж хэрэлдээд байгаа боловч угтаа хятадын л троллууд бх.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.176.207

яаааг үнэн

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.95.72

оросын авангард пуужин 22МАХ хурдтай тул түүнийг амдан сөнөөх ямар ч боломж барууныханд байхгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн,тэдгээр пуужингууд нь зэвсэглэлд бүрэн авагдсан байгаа,энэ удаа чухам ямар өгөгдөлтэй пуужин харвахыг нь харж л байя,кинжал нь мультмедиа гээд орилолдоод шоолоод байсан одоо жинхэнэ мультик үзүүлсэн ч чацга тавих байхаа барууныхан

Avatar

Нэргүй 2023-12-18 202.9.40.82

1970-аад оны Патриотоор тэр Авангардуудыг нь бүгдийг нь түүгээд устгачихсан. Үүнд нь хорссон Путин Авангардын зохион бүтээгч эрдэмтнийг шоронд хорьсноор үлгэр дууссан бөлгөө.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.89.107

яавал чам шиг ийм тэнэг байж чадах бол илжигээ

Avatar

Нэргүй 2023-12-18 103.111.68.3

Путины мультикт чи л итгэдэг байх гайхуулаад байсан Кинжалыг нь Украинууд бүгдийг нь устгачихсан Путин уурлаад зохион бүтээсэн эрдэмтэдийг нь бүгдийг баривчлаад шоронд хийчихсэн ш дээ. Онгоц хийж чадахгүй улс пуужин хийх үү орк минь наад Оросын пуужин бөмбөгдөгч сөнөөгч онгоцнууд чинь бүгд аль ЗХУ-ын үеийн техникүүд үеэ өнгөрөөсөн хуучин зэвсэгүүд. Украины арми дэлхийд 2-т ордог гэдэг Оросын армийг ч ёстой будаа болгож давшуулахгүй гацааж байна даа ОТРЯД ПУТИН гээд найзуудаа интернэтээр харчих к

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.112.28

Орос мөн чанар гэж энэ дээ. байлдаж зовж л байвал жаргадаг улс.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.108.18

хаха

Avatar

Irgen 2023-12-18 73.209.26.74

Oros yag hoid SOlongiosiin araas orloodoo huurhii!Hairan uls!!

Avatar

Оноч 2023-12-18 202.5.202.2

Юу нь тийм хайран бна. Эх орон чинь зүгээр бна уу? чи ингэхэд монгол юм уу даа

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.176.207

Монгол тэр хойд солонгос гээчээс чинь хэр их дээр бгаа юм бээ та минээ

Avatar

Нэргүй 2023-12-18 202.131.245.243

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE ккккккккккккккккккккккккккккк

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.89.107

энэнд манай баруунчид итгээд баярлаад сүйд шүү. баярлаг хөөрхийс хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж