ОХУ тив алгасах 7 пуужин туршина

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

ОХУ тив алгасах 7 пуужин туршина

ОХУ тив алгасах 7 пуужин туршина

ОХУ 2024 онд тив алгасагч долоон баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байна гэж Оросын мэдээллийн Интерфакс агентлаг мэдээлэв. Пуужин хөөргөхөөс дор хаяж 24 цагийн өмнө НҮБ-д мэдэгдэх болно гэдгийг онцолжээ.

ОХУ-ын Стратегийн пуужингийн армийн командлагч Сергей Каракаев “2024 онд долоон пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. Туршилтууд нь ОХУ-д тулгарч болзошгүй аюул заналхийллийн эсрэг зохих хариу арга хэмжээ авахын тулд цэргүүдийн байлдааны чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Бид хөдөлгөөнт пуужингийн системийн маневрлах чадвар, нууцлалыг үргэлжлүүлэн сайжруулах болно" гэж мэдэгдсэн.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох дэлхийн гэрээнээс гарсан. Тус гэрээнд 1996 оноос хойш 187 улс гарын үсэг зурж, Франц, Орос, Их Британи зэрэг цөмийн зэвсэгтэй гурван гүрэн зэрэг 178 улс соёрхон баталсан байдаг.

Туршилтын хориг хүчин төгөлдөр болохын тулд хэлэлцээрт оролцсон, тухайн үед цөмийн эрчим хүч эсвэл судалгааны реактортой байсан 44 улс соёрхон батлах шаардлагатай. Эдгээр 44 улсаас Хятад, Хойд Солонгос, Египет, Энэтхэг, Иран, Израиль, Пакистан, АНУ гэсэн найман улс хоригийг батлаагүй байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын хуурай газрын стратегийн цөмийн хүчний гол бүрэлдэхүүн хэсэг болох "RS-24" Ярс тив алгасагч баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсон тухай Украины  Тагнуулын ерөнхий газар мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж