Дэлхий өв нурснаас 3 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

Дэлхий өв нурснаас 3 хүн амь үрэгджээ

Дэлхий өв нурснаас 3 хүн амь үрэгджээ

Тунисын Кайроуаны Хуучин хотын эргэн тойрон дахь түүхэн хананы нэг хэсэг Бямба гаригт нурсны улмаас гурван чулуучин нас баржээ. Албаныхны мэдээлснээр, Флоггеруудын хаалганы ойролцоох хананы 30 метр хэсэг газарт унасан байна. Ослын улмаас өөр хоёр хүн бэртэж гэмтсэн бөгөөд яс нь хугарсан гэх мэдээлэл байна.

Ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Сүүлийн үед орсон аадар бороотой холбоотойгоор түүхэн хана нурсан байж магадгүй гэж эрх баригчид үзэж байна. Иргэний хамгаалалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Моез Триа хэлэхдээ, цаашид нурах эрсдэлтэй байгаа хананы нэг хэсэг доогуур хүмүүсийг алхахаас сэргийлж периметр тогтоосон байна.

Кайроуан хот нь МЭ 670 онд байгуулагдсан. Хойд Африкийн шашны ариун хотуудын нэг юм. Үүнийг XII зуунд  Тунисын улс төрийн нийслэлээр сонгохоос өмнө дөрвөн зууны турш Хойд Африкт исламын ертөнцийн нийслэл байсан юм.

Кайруан нь 1988 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Гурван хаалганы сүм хийд бөгөөд хамгийн эртний баримал фасадтай сүм юм. ЮНЕСКО энэ сүмийг "бусад хэд хэдэн Магребан сүмд үлгэр жишээ болсон архитектурын шилдэг бүтээл" гэж тодорхойлсон.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж