Хойд Солонгос улс өнөө өглөө /2023.12.18/ зүүн эрэг дагуух тэнгис рүү алсын тусгалтай баллистик пуужин харважээ. Энэ тухай Өмнөд Солонгосын арми мэдэгдэл хийгээд, АНУ болон Японы эрх баригчидтай мэдээлэл солилцож, бэлэн байдалд байна гэв. Японы Батлан хамгаалах яам ч бас Умардын пуужинг илрүүлсэн гэлээ.
Ийнхүү Хойд Солонгос 12 цаг хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа баллистик пуужин харважээ. Үүний өмнө Ням гаригийн шөнө ойрын тусгалтай баллистик пуужин харвасан нь Пёньянаас 570 км зайд нисч, далайд унасан. Пуужин хөөрснөөсөө хойш нэг цагийн дараа Хоккайдо арлаас баруун тийш далайн усанд унасан байна.
Пуужингийн нислэгийн хүрээ, хамгийн өндөртөө хэдэн км хүрсэн зэргийг хараахан олж тогтоогоогүй байна.
Хойд Солонгос ийнхүү дараалан пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос, АНУ-ын цөмийн зэвсгээс сэргийлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн хэрэг гэж ажиглагчид үзэв. Тодруулбал, АНУ, Өмнөд Солонгосын албан тушаалтнууд өнгөрсөн амралтын өдрөөр Вашингтонд уулзаж, цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх, гэнэтийн стратегиа шинэчлэх, ирэх зуны хамтарсан цэргийн сургуулилалтдаа цөмийн ажиллагааны хувилбаруудыг тусгах зэргийн талаар ярилцжээ. Цөмийн ажиллагааны хувилбар тусгах саналыг ил тод заналхийлэл гэж Умардын эрх баригчид үзэж байна.
Эх сурвалж: REUTERS
Нэргүй 2023-12-18 172.59.185.156
USA uursduu l dainaa zogsoo Ukraine Isreal geed dainiig uduusun
Odon huuk 2023-12-18 103.57.95.200
pandaa bol er hurga.zuv zuv. Byar hurgie ee.
Нэргүй 2023-12-18 66.181.187.27
айлын хүүхдүүд пуужин хийж тоглоод л байдаг.Манай хэд хүний хуучин муу машинаар бие биенээ хуураад тэнэгтээд л байдаг таарч дээ.