Хөндөх сэдэв: Тулгамдсан асуудал ба туйлдсан эрчим хүч

Хөндөх сэдэв: Тулгамдсан асуудал ба туйлдсан эрчим хүч

Хөндөх сэдэв: Тулгамдсан асуудал ба туйлдсан эрчим хүч

Ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрч, гадаа -40 хэм давж байна. Энэ үед иргэдийн тог цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний салбарын ачаалал дээд цэгтээ хүрч буйг мэргэжилтнүүд онцолж буй. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй тог цахилгаангүй болох эрсдэлтэй өвөлжиж байна. Тиймээс тодорхой хэсгүүдэд цахилгааны хязгаарлалтыг хийгээд эхэлжээ.  Өмнө нь цахилгаан сүлжээний гэмтэл, засвар хийхдээ хуваарь гарган, энэ байршлуудад тог цахилгаан хязгаарлана гэж мэдэгддэг байсан. Харин энэ удаагийн эрчим хүчний нийлүүлэлттэй холбоотой хязгаарлалтыг урьдчилж мэдээлэх боломжгүй гэнэ.

Өчигдрийн байдлаар олон нийтийн цахим сүлжээнд нийслэлийн баруун хэсгээр тог цахилгаан тасарч, том хэмжээний гэмтэл гарсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар "УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдангаас тодруулахад "Эрчим хүчний ямар нэгэн гэмтэл гараагүй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороолол, зуслангийн хэсгээр эрчим хүчний хоёр цагийн хязгаарлалт хийсэн гэв.

ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлана, гэхдээ ойрын хугацаанд хязгаарлалт хийхгүй гэдгийг тус улсын төлөөлөгчид мэдэгдсэн. Гэсэн ч ОХУ-аас эрчим хүчний нийлүүлэлтээ аль хэдийнэ тодорхой хэмжээгээр багасгасан гэх хардлагыг ч иргэдэд төрүүлж эхэллээ.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг. Эрчим хүчний хэрэглээний талаар өмнө нь Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн инженер С.Тэмүүлэнгээс тодруулахад "Эрчим хүчний салбарын чухал үзүүлэлт бол тухайн өдрийн оргил ачаалал байдаг. Өнөөдрийн эрчим хүчний оргил ачаалал оройн 18:00-19:00 цагт гарна. Өчигдрийн хувьд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цагт оргил ачаалал 1589 МВт байсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад их ачаалал 139 МВт, бага ачаалал 143 МВт-аар өссөн.

Одоогийн байдлаар ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчинд хязгаарлалт тавиагүй байна. Бид төлөвлөсөн горимынхоо дагуу импортын эрчим хүчээ авч байгаа.

Эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин, бүх станц бэлтгэл, нөөц тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа хүнд нөхцөлд ажиллаж байна. Хэрвээ ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээнд тодорхой хязгаарлалт тавьбал найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүднээс хөнгөлөлтийн тусгай хөтөлбөр гэж байдаг. Зайлшгүй шаардлага үүсвэл тэр хөтөлбөрийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэдээ урьдчилан мэдээлж, тодорхой цагуудад тодорхой хэмжээний цахилгаан хязгаарлаж ажиллах нөхцөл байдал үүснэ. Эрчим хүчний салбар өндөр хариуцлагатай салбар учраас байнгын бэлэн байдалд ажилладаг" гэдгийг хэлж байв.

Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол бий.

Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан хэлж буй юм.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх өнгөрсөн есдүгээр сард "Өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлсэн. Бүх хэрэглэгчдэд цахилгаан, дулаанаар хангаж байна. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ямар  нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон улсын жишгээр 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Нөхөж, орлуулж ажиллуулах ёстой. Гэтэл ийм нөөцгүй байгаа" гэсэн юм.

Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор төлөвлөжээ.

"Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани шалгарч, 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tumur 2023-12-18 203.217.139.246

дэлхийд ганц л Орос Орон ДЦС барьж өгч чадна , америк,европ ДЦС барихыг дэлхий даяар хориглосон, ДЦС-тай улсын бүтээгдэхүүнээс С²0-татвар авах болно,хятад ДЦС бусад улсад барьж өгөхгүй гээд НҮБ-н индрээс амалчихсан

Avatar

ЗОЧИН 2023-12-18 202.70.44.46

2024 оны төсөв тэлсэн энэ хөрөнгөөр /4-5 их наяд/ сургууль цэцэрлэгийн дээвэр, эвдэрхий зам засаж байхаар яагаад станц барьж болохгүй гэж, боломжтой байгаа биз, Мөн 2024 онд ашиглалтанд орно гаж байсан Нефтийн үйлдвэрээ бариач ээ, энэ зун төсөл нь Дампуурч байна гээд байсан, 2017 онд эхэлсэн биз дээ, Ерөнхийлөгч зөв ажил санаачилсан даанч хойноос нь хөөцөлдөхгүй эзэнгүй хаях юм даа,

Avatar

Нэргүй 2023-12-18 43.242.242.59

Атомын дунд оврын цахилгаан станц барьчихвал Монгол улс хэдэн арван жилдээ санаа амар байна. Одоо үйлдвэрлэж байгаа хүчин чадал маань дэндүү бага байна. Ядаж 5-р цахилгаан станцаа барьчихсан бол Оросоос эрчим хүч авахгүй ч байсан юм билүү. одоо зоригтой шийдвэр гаргаж яаралтай атомын цахилгаан станц барь. Хэсэг хүмүүс үүнийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийнэ .Түүнийг тоохгүй бай.

Avatar

сонгогч 2023-12-18 202.9.46.185

хоноцын сэтгэлтэй Ерөнхийлөгчид, УИХ, Засгийн газрын гиүүдийн 33 жилийн жалга довын үзэл, эх орноо тонон дээрэмдэгсэд, хулгайчууд, урвагчдын балагаар 33 жилд 1 ш цахилгаан станц барьж чадаагүй, арчаагүй монгол сүгнүүд…малнууд….

Avatar

бат 2023-12-18 202.70.37.119

Эрчим хүч гэж айлгаж байгаад үнээ нэмж ард түмний халаасыг сэгсрэх ажиллагаа явагдаж байна.Төр хийж чадахгүй гэж байгаад хувийн хэвшлийнхэнд өгөх далд ажиллагаа явагдаж байна. Хувийн хэвшлийнхэн аваад баахан гадаадын хөрөнгө оруулалт хийгээд дараа дампуурлаа гэж төрийг айлган сүрдүүлж төрд эрх ашгаа тулгаж ард түмний халаасыг хоослоно.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.181.45

Барьж байсан станцыг санаатайгаар гацаасан хулгайч бол яах аргагүй Даваасүрэн гэж н**ш. Одоо өөрөө ямарч буруугүй гээд хуцаад сууж байхын

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.218.173

Цахилгаан станц барих ажлыг санаатайгаар гацааж, гадны ашиг сонирхолдд үйлчилсэн гэмт этгээд төрийн сайд болоод дэвшээд яваа нь эрүүл ухаанд багтамгүй явдал!! Ийм элий балай явдал зөвхөн Монголд л гарах боломжтой?! Монголчууд бид дэлхий нийтэд мунхаг тэнэг гэж харагдаж байгаа байх даа??!!

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.93.151

Чойжилсүрэн өмхий дөрвөд зайлаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж