МХБХ: Монгол 2050 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын шатанд өрсөлдөнө

МХБХ: Монгол 2050 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын шатанд өрсөлдөнө

МХБХ: Монгол 2050 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын шатанд өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны зүгээс өнгөрсөн долоо хоногт "Монгол Улсын хөлбөмбөгийн хэтийн төлөв" форумыг Төрийн ордонд зохион байгуулжээ. Бодлого, стратеги, төлөвлөгөө гэх уриан дор болсон тус форумыг нээж, хөлбөмбөгийн холбооны шинэхэн ерөнхийлөгч М.Болд мэндчилгээ дэвшүүлэн хөлбөмбөгийн соёлыг бий болгон шинжлэх ухаанч хандлагаар стратегийн богино дунд урт хугацааны төлөвлөгөө оновчтой боловсруулж Монгол уудам нутагтаа хөлбөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээхэд би биш бид гэсэн уриан дор хамтран ажиллахыг уриалсан аж.

Мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хөлбөмбөгийн соёлыг хөгжүүлэх замаар Монгол Улсын үнэ цэнийг нэмэгдүүлэх, богино дунд урт хугацааны алсын хараа, мэргэжлийн байдал ёс суртахуун, нэгдмэл байдал, шударга ил тод байх, эв зүйг эрхэмлэх, үл ялгаварлах, хүндэтгэлтэй хандах зорилтыг баримтлах, стратегийн тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл тавьсан юм.

Түүний илтгэлд дурдсанаар хөлбөмбөгийн холбооны төлөвлөлт нийт гурван үе шаттай гэнэ. Тухайлбал,

  • Богино хугацааны – 2028 оны AFC-U17 АШТ-ий финалын шатанд шалгарна.
  • Дунд хугацааны – 2035 оны AFC-Asian Cup тэмцээний финалын шатанд шалгарна.
  • Урт хугацааны – 2050 оны FIFA World Cup финалын шатанд шалгарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2011 онд Швейцарьд айлчлах үеэрээ тухайн үеийн олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттертэй уулзсан. Уулзалтын үеэр тэд 2035 оны Азийн аварга, 2050 оны дэлхийн аваргыг Монгол Улсад зохион байгуулна гэж мөрөөдлийн гэрээ байгуулж байв. Тэрхүү мөрөөдлийн гэрээ одоо ч олимпийн хорооны музейд хадгалаастай бий.

Тэгвэл мөрөөдлийн гэрээг бодит ажил хэрэг болгох зорилгыг одоогийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд тавьжээ. Амлалт, зорилт тавих амархан. Гагцхүү түүндээ яаж хүрэх, хэрхэн хөгжих дэвших талаар тодорхой хөтөлбөр, стратеги хэрэгтэй. Тамирчид руугаа чиглэсэн юу хийх, клуб, дэд бүтэц, цэнгэлдэх, барилга байгууламжийн хүрэлцээг хэрхэн хангах талаар нарийн судалгаа, урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай биз.

Өдгөө Монголын хөлбөмбөгийн чансаа FIFA-д бүртгэлтэй 210 улсаас 190 дүгээрт бичигдэж байна. Азидаа зөвхөн Гуам, Шри Ланк, Зүүн Тимор, Пакистан, Бруней зэрэг улсуудын дээр л бичигдэж буй. Эмэгтэйчүүдийн чансаа арай дөнгүүр буюу 210 улсаас 128 дугаарт жагсчээ. Одоо 190 дүгээрт бичигдэж байгаа улс 20 гаруй жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Азидаа Япон, Солонгос, Ираныг давж, дэлхийн аваргад эрхээ авч оролцоно гэдэг шүдний чигчлүүрээр гүний худаг ухахтай адил. Харин зохион байгуулах эрхийн төлөө хүч үзэж, өрсөлдвөл арай үнэмшилтэй биз.

Монгол Улстай ойр Киргизстан, Узбекистаны хөлбөмбөг сүүлийн үед асар хурдацтай хөгжиж байна. Саяхан болж өнгөрсөн 17 хүртэлх насны дэлхийн аваргад Узбекистаны шигшээ баг Англи, Канадыг хожиж, Испанитай тэнцэж, шөвгийн наймд үлдэн эцэст нь Францад 0-1 гэсэн харьцаатай хожигдсон. Харин Киргизстан улс эх орондоо Испанийн алдарт Барселона клубын хүүхдийн академийг нээв.

Хоромхон клубын тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ форумд оролцох үеэрээ лигийн тамирчдын ирц муу байгааг онцолж, хөлбөмбөгийнхөө хөгжлийн төлөө форумд ирж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байна гэж бухимдсан юм.

Мөн Монголын хөлбөмбөгийн оны шилдгийг тодруулдаг "Алтан бөмбөг" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Улаанбаатар клубын Г.Бат-Оргил тодорсон бол эмэгтэй шилдгээр шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шалгарсан юм.

Дашрамд дурдахад, Улаанбаатар клуб Монголын хөлбөмбөгийн түүхэнд гайхалтай амжилтын эзэд болсон бөгөөд тэд AFC Cup тэмцээний хүрээнд дөрвөн хожил байгуулан хэсэгтээ аман хүзүүдэж, дараагийн шатанд шалгарахад ердөө ганцхан гоол дутсан билээ.

Ямартай ч хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт форумаа хийж, оны шилдгүүдээ тодрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагаан захт зангианы өлгүүр 2023-12-18 103.57.94.204

худал чааж хошигруулад зөөлөн сандалд шигдээд бэлэн хоол гудардаг ноход олшроод золбин нохойноос олон болохнээ

Avatar

иргэн 2023-12-18 103.57.93.209

Архи ууж, шоудахаа боливол магадгүй

Avatar

Нэргүй 2023-12-18 202.55.188.88

хоосон зүүдлэхээ больж үз…дэлхийн хөлбөмбөг биднийг хүлээхгүй хөгжөөд тасарчихлаа шд.

Avatar

Зочин 2023-12-18 202.9.46.18

Зүүдэндээ сайхан хошигорч байна даа, сэрчих вий дээ. Азидаа 32-д багтдаг болчихбол их юм.

Avatar

зочин 2023-12-18 66.181.176.178

алсын хараа 2050-г хөлбөмбөгтэй холбох нь зорилго нь байжээ хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.217.161

АА ЯА ЯА ЯА

Avatar

Zochin 2023-12-18 202.21.111.170

Оюун-Эрдэнэний ЗГ-ын урт хугацааны мөрөөдөл буюу 2050 гэсэн тоо тавьжээ. Юуны өмнө МХХ-ны Ерөнхийлөгчий хугацаа 4 жилп юу амжуулахаа тодорхой ярьмаар юм даа.

Avatar

Нэргүй 2023-12-18 172.56.3.111

Юун 2050 он хэдхэн жил тэсэх үү үгүй юу амьдарч байж

Avatar

IRGEN 2023-12-18 43.228.130.38

ESTOI XOL OCHIJ MURUUDDUU KKKK .. ODOO DELXIIN RANK D XEDED BAIGAA BILEE XULBUMBUGCHIDUU….. YADAJ 100 DOTOR ORCHIXOOD IIM YUM YARI L DAA KKKK

Avatar

Нэргүй 2023-12-18 124.158.71.213

Гуравхан сар хөлбөмбөг тоглодог монгол. Хий зардал үрж мөрөөдлөө зогсоо. Тэр сумо жүдо …… волейбол сагс руугаа анхаар.

Avatar

Зочин 2023-12-18 59.153.115.206

Дуулиан 2020 чинь юу болсон бэ.

Avatar

ner 2023-12-18 202.21.107.103

Ene hun chuhal yum asuulaa. Ankh Duulian 2020 garj irehdee 2020 ond delhiin avargad orno gej baisan sanagdana, bi buruu sanaaguy bol.

Avatar

Нэргүй 2023-12-18 43.242.242.189

"2049 онд Хятад улс тунхагласны 100 жилийн ойн өмнө монголыг Хятадад нэгтгэнэ " Дэн Сяопин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж