Нийслэлийн баруун хэсгээр тог цахилгаан тасарч, том хэмжээний гэмтэл гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Энэ талаар "УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдангаас тодруулахад "Эрчим хүчний ямар нэгэн гэмтэл гараагүй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороолол, зуслангийн хэсгээр эрчим хүчний хоёр цагийн хязгаарлалт хийсэн гэв.
ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гэхдээ ойрын хугацаанд хязгаарлалт хийхгүй гэдгийг тус улсын төлөөлөгчид мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр багасгасан учраас тухайн өдрийн эрчим хүчний нийлүүлэлтээс хамаарч хязгаарлалт хийхийн өмнө хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх боломжгүй байгааг албаныхан мэдээллээ.
Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч огцом чангарч, -40 хэм давсан энэ үед ард иргэдийн цахилгааны хэрэглээ их байгаа учраас зарим тохиолдолд зайлшгүй хязгаарлалт хийж байна гэдэг хариултыг өглөө.
Холбоотой мэдээ