Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

…Шатахуун дууслаа, иргэд өөрсдөө дугаарлаж дуусгаад байна…

…Түгжирч байна, иргэд өөрсдөө машин барьж, приус унаж сэлгүүцэж байна…

…Хүйтэрч, ханид томуу дэгдэв,  сургууль, цэцэрлэгийг хаа, цахимд шилжүүлнэ…

…Сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж амиа алдав, иргэд өөрсдөө л буруутай…

…Авлигачидтайгаа тэмцэнэ, шүүх дээр л бүгд гацав…

Бид ийм л хариултгүй асуулттай тулгарсан нь ч өөрсдөө буруутан болоод дуусдаг. Төр ямар ч буруугүй, түгжрэлийг бууруулахын тулд төрөөс менежменттэйгээр хийх ажил байхгүй, сайжруулсан түлшнээс бол угаартаж нас барвал хэн ч буруугүй, зам дээрээ 0 зогссон ч ямар нэг шийдэлгүй  төр удирдаж байгаа хүмүүст ямар ч буруу байхгүй. Ийм л байдалтайгаар бид сүүлийн найман жилийг үдэж байна.

Монгол ардын нам анх эрх барьж, сонгуульд ялалт байгуулахдаа түгжрэлийг, утааг бууруулна, ард иргэдээ сайхан амьдруулж, нийслэлчүүдийг аз жаргалтай иргэн болно гэж найман жилийн өмнө амлаж байв. Түүнийг нь ч иргэд дэмжиж, тэд сүүлийн найман жил төр барьж байна.

Парламентын олонхыг бүрдүүлж, Засгийн газраа ч өөрсдийн дураар байгуулав.  Тэд л зөвхөн төрийн эрх барих дээд байгууллага болж, ард түмнээ аз жаргалтай амьдруулах, иргэдийн аж амьдралыг сайжруулах шийдвэр гаргаж байгаа. Тэгвэл бидний амьдрал, бодит байдал найм, дөрвөн жилийн өмнөхөөс хэр зэрэг өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзье.

Сүүлийн дөрвөн жилээс хоёр жилийг хасаад цар тахалтай байсан гэж үзвэл зургаан жилд нь МАН Засгийн газар, парламент, хотын удирдлагаар ажиллажээ. Тэд хийнэ, авлигачидтай тэмцэнэ, төрийн хулгайг зогсооно, хүнд суртлыг арилгана гэх мэтээр бидний чихэн дээр цэцэг ургуулсаар иржээ. Өнөөдөр бидэнд гарт баригдаж, нүдэнд харагдах ямар том үйлдвэр нээлтээ хийв, улсын өр нь хэд болов, иргэдийн дундаж цалин, тэтгэвэр хэд болж, ард түмний амьдрал яаж сайжирсан бэ. Энэ хугацаанд тэд гурван ч Засгийн газар шинээр байгуулж, гурван ч Хотын даргыг өөрчилж, өөрсдөө эрх мэдлийн хувиарлалт хийж, өөрсдөдөө зориулж Үндсэн хууль өөрчилж, бүгд л давхар давхар дээлтэй болж үзэж.  Үндсэн хуульд хэд хэдэн удаа гар хүрсэн нь ард түмний амьдрал ахуйд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Харин ч эрх баригчид ээлжилж сайдын албанд очиж, УИХ-ын гишүүний ажлаа хийхээс илүү сайд болж, салбар салбар удирдсан нэртэй, айл гэр болж тоглож байгаа мэт л байлаа гэхэд хилсдэхгүй. Мэдээж МАН Засгийн эрх барьж байхад сайн сайхан зүйлс бий юу гэвэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ том зургаараа харвал улсын хөгжилд нэмэр болох аж үйлдвэрийн цогцолборууд хэд баригдав, хэдэн киллометр зам тавив, хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, бидний амьдралд наалдахуйц өөрчлөлт авчрав гээд хайгаад үзвэл одоогоор мэдэгдэх юм зүйл харагдахгүй байна.

Харин тэд хаана, нураана, торгоно гэсэн уриа лоозонтойгоор ажлаа хийсээр, хийж ч байна. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-аас шатахууны крант, эрчим хүчний хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор монголчууд бид 21-р зуунд хэдэн цагаар гэрэл цахилгаангүй, лимиттэй олгож буй шатахуунд хэдэн цагаар дугаарлаж, эмнэлэгт хүүхдүүд нь багтахгүй коридорт зулж хэвтэж буй дүр зурагтай л байна. Дээрээс нь цар тахлаас хойш өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсч буйг дурдаад ч илүүц биз.

Эцэст нь шинэ жилийн "бэлэг" болгож тэгш, сондгойгоор зорчуулж,  хүүхдүүдийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг амралтын өдөр танилцуулав.

Хүйтний эрч чангарч байгаа дээрээс нь томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн гэсэн шалтгаанаар. Гэтэл бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ харах уу, амьдралаа залгуулахын тулд ажлаа хийх үү гэдэг сонголтын өмнө ирэв. Амьдралаа бодвол ажлаа хиймээр, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодвол чөлөөгөө аваад хүүхдээ хармаар. Монгол Улс залуучуудын орон гэдэг. Залуу гэр бүл, бага насны хүүхдүүдтэй айл өрхүүдэд Монголын төр ийм л тулгалтыг хийв. Түүгээр зогсохгүй 0 зогсолт хийж, түгжрээд байгаа учраас бүтэн хоёр сарын турш зөвхөн тэгш, сондгойгоор зорчих "эрх" олгов. Монголчуудын дийлэнх, олонх нь приус унаад дэмий сэлгүүцдэг гэж боддог төрийн гаргаж байгаа шийдвэр нь энэ. Ингэхдээ мөн л тэгш, сондгойгоор зорчихгүй бол торгоно, жолооны эрх хасна. Ядаж түгжрээд ч хамаагүй машинаа унах эрхийг нь ч олгосонгүй. Ядаж л нийтийн тээвэр нь хүртээмжтэй, цэвэрхэн, дулаахан бол хэн л машинаа унаад тэдний хэлдгээр сэлгүүцээд явах вэ. Бидний сонгосон ардчилал нь хэн нэгнийг хязгаарлаж, хорих, торгох, үг хэлэх эрхийг нь хязгаарлах бишсэн.

Сүүлийн найман жилд төр барьж байсан МАН-д түгжрэлийг шийдэх, утааг арилгах, сурах орчныг бүрдүүлэх хангалттай хугацаа байв. Гэтэл тэд өөр хоорондоо эрх мэдлээ шилжүүлснээс хариуцлага хүлээсэнгүй, хүлээлгэсэнгүй.

Найман жилийн өмнө МАН-д үнэмлэхүй олонход итгэл хүлээлгэж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулж байв, удалгүй тэд өөр хоорондоо эрх мэдлээ булаацалдаж, У.Хүрэлсүх Засгийн газар байгуулагдаж, МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлж байв. Удаах нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Хоёр ч удаа Засгийн газраа бүрдүүлж, давхар дээлтэй сайд нараар багаа бүрдүүлээд явж буй. Хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэлд гэхэд хоёр ч Хотын дарга чөлөөлсөн байдаг. Тэдний нэг нь өнөөдөр Шадар сайд хийж буй С.Амарсайхан бол нөгөөх нь Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар. Тэд хариуцлага хүлээсэн үү эсвэл…

Хотын даргаар өдгөө МАН-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байна. Тэр ажлаа авахдаа шорвог мэт шийдвэр гаргана гэж байсан нь ийн хэрэгжиж эхэллээ. Машиныг хязгаарлаад түгжрэл буурхаар байсан бол, тэгш, сондгойгоор зорчуулаад түгжрэл буурдаг байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд буурах л байсан. Энэ бол шорвог шийдвэр биш, энэ бол иргэдийнхээ эрхийг хязгаарласан шийдвэр. Чи машин унана, чи унахгүй гэдэг л тулгалт.

Сонгогчид У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан даргатай Монгол ардын намд нэг биш хоёр ч удаа боломж олгосон. Эцэст нь эрхээ хязгаарлуулж, дур зоргоороо машинаа унаж болохгүй, үр хүүхдүүддээ олигтойхон боловсрол эзэмшүүлж чадахгүй, сайжруулсан түлш гэх угаарт нь хордож, олон зуугаараа эмнэлгийн орон дээр хэвтэх хүүхдүүдээ харахаас өөрийг хийж чадахгүй, хаалгаж, хориулсан л сонгогчид болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-12-18 60.41.246.196

МАН-ын СҮҮЛИЙН 2 СОНГУУЛИАР ӨГСӨН АМЛАЛТ, МӨРИЙН ХӨТӨЛБӨР 30 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ ГЭЖ ГАРСАН. ТОМООХОН АМЛАЛТУУДААС НЬ БАРАГ 1 НЬ Ч БИЕЛЭЭГҮЙ АЖ. ИЙМ ХООСОН АМЛАЛТААР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХУУРЧ, ХУДЛАА ХЭЛЖ ТӨР, ЗАСГИЙН ЭРХ АВСАН НАМЫГ АРД ТҮМЭН 24 ОНД ЯАХ БОЛ. ОЛОН УДАА ИНГЭЖ ХУУРТАГДАӨХГҮЙ Л БОЛОВУУ ДАА. 24 ОНД МАН-гүй УИХ, ЗГ-ыг БАЙГУУЛНА ГЭЖ БУЙ НЬ ТҮМЭН ЗӨВ БАЙХАА.ХУУРЧ, ХУДЛАА ХЭЛСЭН, УЛСЫГ УЛАМ ЯДУУРАЛ ДОРОЙТЛЫН БАЛЧИГТ ШИГДЭЭСЭН МАН-д ХАРИУЦЛАГЫГ НЬ ХАТУУ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.107.20

Ирэх жил Буянгийн Жагаагийн БНН-ыг сонгохгүй бол ахиад 100 жил тамын тогоондоо амьдарцгаагаарай.

Avatar

Нэргүй 2023-12-18 103.14.36.18

Энэ улсаас хулгайлаагүй үлдсэн нэг ч юм байхгүй бүгдийг нь сүүлийн 33 жил хулгайлсан. АН Ман намын засаг барьж байх хугацаанд дахь 76 гишүүд, ерөнхий сайд ерөнхийлөгч нь хүрэтэл, яам агентлагын дарга, улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүгд бүгд шүү!!!!!!!! муу газрын албаны мэргэжилтэнгүүд орно шүү зарын сайтаар дүүрэн газар зарж байна тэдний ард үе үеийн газрын албаныхан байгаа !!!!!! мест местэндээ зарж болох бүгдийг зарж байна бүгд ард түмний баялагийг хулгайлжээ

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.180.234

"2049 онд Хятад улс тунхагласны 100 жилийн ойн өмнө монголыг Хятадад нэгтгэнэ " Дэн Сяопин

Avatar

Нэргүй 2023-12-18 46.135.28.2

чадахгүй

Avatar

y; 2023-12-18 216.38.195.74

-75

Avatar

dyyriaj;1myygaa yzyyllee 2023-12-18 216.38.195.74

– one; byrxyyl+xeneer key, yagaad xsgyikamerw Serving #### BBw,

Avatar

Зочин 2023-12-18 66.181.181.215

АН нэр ашигласан хулгайч луйварчдын цуглуулга 33 жил тасралтгүй. тонон дээрэмдлээ. Яасан цаддаггүй зэрлэгүүд вэ. Харин сөнөөсөн улсыг МАН босгодог гаж үзэгдэл 33 жил үйлчилж хэвшлээ. Ард түмэн энэ дээрэмчдийн балгийг одоо ч үүрсээр байгаа түүх үргэлжилж байна

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.191.158

Сонгуулиа зөв хүнд өгжцгөөе. Бид өөрсдөө л буруутай. Ингэж тавлаж байх нь тавьлан юм уудаа

Avatar

Зочин 2023-12-18 66.181.187.59

Төмрийн хүдэрээр баяжсан хулгайч Дэлгэрсайхан, одоо метро Дэлгэрсайхан боллоо доо.

Avatar

zochin 2023-12-18 202.131.251.130

hoid solongosuudad ataarhah hemjeend ireh gej. tend yadaj uls n huchtei baina, irged n adilhan yaduu hedii ch. manaih bol hoid solongosiin heriin zangarag alga, bas irgedee haaj boomilk baigaa n yag adilhan baina.

Avatar

30 жил тасралтгүй төр барьсан МАН 2023-12-18 203.91.112.170

30жил тасралтгүй төр барилаа юу ч шийдэж чадсангүй авилгалын Пирамд болсон МАН шүү дээ

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.188.195

Зөв зөв яг л үнэн төрхийг бичсэн байна

Avatar

Нэргүй 2023-12-18 203.217.139.240

2024 oni songuuliar l ZUV songolt hiie

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.115.28

Үглэх яах вэ.? Шаварт сууж торонд орооцолдсон улс орноо энэ засаг төр жаахан ч гэсэн шавраас нь гаргахаар урагш чирч угзарч торных нь орооцолдооны зангилааг тайлахаар оролдон байгааг бид харж ,худалч хулгайч хуйвалдагч хутган үймүүлэгчдийн нэр нөлөөг ил тод болгоцгоож байгаа бус уу? Энэ засаг улсынхаа санхүү хөрөнгө орлогыг сайжруулахад ихээхэн анхаарч бага ч гэсэн цалин тэтгэвэрийг нэмж ,нийгэмд бугшсан алдаа дутагдлыг засч сайжруулахын төлөө чадлаараа л тэмцэж байна.Харин ард олны тусалж дэмжи

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.216.37

Tiim l bolood bna daa

Avatar

Нэргүй 2023-12-18 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

zochin 2023-12-18 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Нэргүй 2023-12-18 124.158.126.44

<a>сэтгэ</a>

Avatar

Нэргүй 2023-12-18 103.212.119.44

ТИИМ

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.114.170

Buzar MAN !!! Idej uuj hanaj tsadahaaa baisan piizdiisuud

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.182.24

Ха ха төр гэж өлөн топ хулгайчдын үүр уурхай бус уу. Цайрсан новшнууд ичихгүй төр ч гэх шиг ичиж амьдар

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.92.98

Иргэд минь цаг нь болохоор л СОНГОЛТОО ЗӨВ хий

Avatar

Лхагваочир 2023-12-18 66.181.189.11

түүгжрэлийг бүгд түгжрэлгүй байхаар шийдэхээс биш баян бяртай нь түгжрэлгүй машинаа унаж ядуу бядгүй нь баячуудадад саад болохгүй явган яв гэж тулгаж шийдэж болохгүй. зүүн гар эргэх хөдөлгөөнийг уулзвар болгонд байлгахгүй байхаар тодорхой хороолуудыг зөвхөн нэг чигт тойрч байхаар энхтайвны өргөн чөлөөг нарны зам зуун айлын сөрөг урсгалтай эдгээрын хоорондох жижиг замуудыг харицан сөргөөр нэг чигтэй байхаар зохион байгуулж болно шүү дээ . нэг чигийн хөдөлгөөн дэндүү богино байвал болохгүй.

Avatar

Лхагва очир 2023-12-18 66.181.189.11

их сургуулийн мат программчлалийн тэнхимийн багш эрдэмтэн оюутнуудын дунд замын хөдөлгөөн зрхицуулах ураалдаан зарлаач шийдэл олно. түүнээс тэнэг хүнээс ганц хориглоё гэдэг шийдвэр л гарна

Avatar

Иргэн 2023-12-18 202.126.89.168

Иргэд бүгд сайн, гоё хүмүүс , тэдэнд нэг ч буруу байхгүй, буруу зөвхөн бусдад буй.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.184.212

Найман жил МАНгасдав бүх юмны үүр уурхай болсон нам

Avatar

Бат 2023-12-18 59.153.112.199

МАН 100 жил төр барихдаа намаараа нийлж хулгай хийж амьдрах, улсын төсөвийн бүх мөнгийг үзэл сурталд зарцуулж байсан ямарч бүтээн босголт хийдэггүй нам. шүү. шоу найруулагч мэргэжилтэй хүн намынх нь дарга болсоноос хойш дан жүжиг шүу хийсээр байгаад халаагаа өгөх болжээ.

Avatar

Нэргүй 2023-12-18 43.242.242.59

Энэ бэрхшээл бол үеийн үед байсан. Цаашид ч байх болов уу.Тэрнээс МАН гарч ирээд түгжрэл утаа, ханиад томууг бий болгосон юм биш ээ. Одоо төр барьж байгаа учраас л буруутан болоод байна

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.161.144

Uul ni olon jil buglasan idee beeriig zadlaj, MANAN-iin zasgaas uuruur yavah gej uzej baina, getel huuchin togtoltsoo, huuchin humuus ni zad eserguutseed ajil ni ur dun muutai bolchih yum. Jishee ni, UB hot. Sumiyabazaraar udirduulna tom aldaa, deer ni Suhbaatar, odoo DElgersaihan geed dandaa buruu humuusiig tomiloh yum.

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.187.159

Цагаа олсон зөв шийдвэр байлаа. Энэ гоншигоноод байгаа хүмүүс юу ч хийсэн гоншигонож л байдагшдээ. Угаасаа сайн юманд садаа мундахгүй гэж, болохгүй байсан юм бол яах байсан бэ? Шийдэл нь юу вэ? Нийтийн эрх ашиг гэж байдаг гоншигоносон болгоныг сонсвол нэг ч алхаж чадахгүй шийргэнэсээр байгаад юу ч хийж чадахгүй. Зоригтой шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй, шорвог ч гэсэн үнэнд ойр шийдвэрүүдийг яаралтай гаргах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.217.161

Хулгайч хүн намайг сонгоорой гэхээр нь ахин дахин сонгоод байхаар чинь хулгайчын зөв болж Монголчууд өөрсөддөө таарсан амьдарлаараа амьдарч бна

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.93.198

Негее сэлэмтэй еренхийлегч маань байгаа болов уу. Одоо ийм vед л гарч ирмээр юм хулчгар зальтай с** юм даа

Avatar

Зочин 2023-12-18 202.131.230.218

Монголд ашигтай 1 ч уул уурхай байхгүй бүгд хулгай ернь уул уурхайгаас гадна бүх салбарт хулгайн нүүрлэсэн авилгал хулгайн зуд дуусдаггүйээ жангаа хүртэх хулгайч нар ордонд эсвэл ордонд байгаа хулгайч нарын нуугдаж улс орныг мөхөлрүү нь чирсээр л байна

Avatar

Зочин 2023-12-18 59.153.86.200

Эд нарын аль нь ч адилхан даа Илжигний чихэнд … хийсэн сэгсэрнэ дэг байхаа

Avatar

Зочин 2023-12-18 202.9.40.248

Хувь тавилантайгаа эвлэрч болохгүй бид цойлогсод бх ёстой

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.160.64

Аа , ЛА – лаа , лаа …

Avatar

иргэн 2023-12-18 66.181.187.236

за бараг л Үнэн дөө, Өөрсөдийнхөө болон Ирээдүй хойч үеийнхээ төлөө Нэгдэж нийлээд тэмцэж чадахгүй эдгээд Хулгайчуудыг даврааж байгаа Бид л буруутай, Өөрсөдөө тэмцэхгүй , Тэмцэж байгаа нэгнээ Ад шоо үзэж хэлэхгүйгээр хэлж Дайрч доромжилно

Avatar

И 2023-12-18 202.21.108.53

МАН, АН 2- с салгаад өгөөч!

Avatar

Зочин 2023-12-18 103.145.234.121

АН ямар хамаатай юм. МАН ыгаа яриач.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.9.47.47

2лаа хэрэггүй хогийн..авилгын нам болсон

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.111.170

Мангаруудыг сонгож байгаа хөөрхий амд түмэн хохинь ээээ хохинь

Avatar

зочин 2023-12-18 103.57.94.104

Тийм ш дээ. Яг үнэн. Иргэд өөрсдөө ийм хүмүүс сонгосон.

Avatar

шаабар 2023-12-18 66.181.190.36

Дугаарын хязгаарлалт хийснээр иргэд хувийнхаа машиныг 50 ашиглах болж байна. Гэтэл машины татвар 2 дахин нэмэгдсэн нь анхааралд өртөхгүй байна уу. Шударгаар бол татвараа 50 хувь буулгах ёстой баймаар. Иргэдээ л шулах, дарамтлах, торгох шийтгэхээс өөрөө шийдэл олж чадахгүй байгаа юм уу. Та нарыг дахиж хэзээ ч сонгохгүй байх шүү.

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.86.198

АНууснууд 2 удаа төр барихдаа улсын Дансыг 00 болтол нь хоослоод баахан Бондын өрөнд оруулаад бидний хүүхдүүд дарчих байлгүй дээ гээд инээлдэж байсан хүмүүс шүү!!!!!!! 5 фракцын 5 толгойтой алнууд бие биесээсээ уралдаж хулгай хийдэг байсаны гор нь гарч 8 жил Лааз өшиглөлөө ӨЛСӨГЛӨН АНУУСНУУД

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.112.80

Ханадаггүй МАНгасууд. Ард түмнийг өлсгөлөн байлгаж байгаа МАНгарууд насаар нь лааз өшиглүүлий

Avatar

Нэргүй 2023-12-18 59.153.113.59

SEXSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2023-12-18 202.21.111.198

МАНгарынхан яана даа ишш, хүчээ нэгтгээд хөгөө чирж байнаа хөөрхий,

Avatar

Иргэн 2023-12-18 202.126.88.195

6-8 жил гэдэг урт хугацаа шүү! 1-р ангид орсон хүүхэд 8 ангийн хүүхэд болчихсон явж бна. 8 жилийн өмнө дараа нь бас 4 жилийн өмнө сонгууль болоход өрийг өрөөр дарахгүй л гэсэн … аймаар худалч! Мэдэхгүй, чадахгүй юм бол ядаж худлаа ярихаа, поопрохоо, худлаа амлахаа больчих!!!

Avatar

Зочин 2023-12-18 202.21.107.20

Бүх юм Ардчилсан намын л буруу, Ардчилсан нам байгаагүй бол одоо хүртэл коммунизм нураагүй, ЗХУ задраагүй, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, корона гараагүй байх байсан

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.89.243

ee zaya chin, ee zaya chin, zaya chin dee

Avatar

Зочин 2023-12-18 139.5.218.23

Сонгосон маань буруу байжээ.Одоо л ойлголоо хүмүүсээ сонголтоо зөв хийгээрэй гэж захияа.

Avatar

Нэргүй 2023-12-18 43.242.242.189

Доржханд чинь МАН-н генсек Амарбаясглангийн энгэрийн кармаанд орчихсон гэсэн шүү

Avatar

зочин 2023-12-18 103.57.93.13

улаан коммунистуудын одоо ярьж байгаа зүйлийг ажиглахад бид төр барих ёстой эсвэл хэн ч барих ёсгүй гэсэн санааг гаргаад байгаа. өөрийн мууг хэлэхээр АН-руу түүнийгээ чихдэг. өөрөөр хэлбэл унавал хамт унана эсвэл бид л төр барьж байх ёстой гэсэн ухуулгыг цаг тутам хийж байгаа. 24 онд АН ялвал зэвсэгт бослого гаргаж өөрийн намын байраа дахин шатааж эцэст нь оросуудыг оруулж ирж жагсагчдыг алуулж нэгмөсөн дарах тохироогоо хийчихсэн ч байж мэднэ.

Avatar

зочин 2023-12-18 103.57.93.13

бүтээгдэхүүнээр хангаж байна. 2016 онд метро барих ТЭЗҮ-г тодорхой хэмжээний зардал гаргаж бэлэн болгоод өгсөн. ман төр гөрөнгуут тэрийг зогсоож олон төрлийн худлаа зүйлийг бүтэн 8 жил ярьсаар өнөөдрийг хүрлээ. тэр төслийг үргэлжлүүлээд явсан бол бид метрогоор явж байх байлаа. манчууд юм хийж чадахгүй мөртлөө хүний хийсэн сайн зүйлийг үргэлжлүүлэх ухаангүй хорлогч, худалч хулгайч луйварчингууд гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. хэн нэг сайн хүн байгаа гэж бүү бод угаасаа нам нь ийм юм

Avatar

Нэргүй 2023-12-18 139.5.218.173

МАН 8 жил эрх бариад бид өөдөлсөнгүй ээ? АН-ын нэр хүнд гэж авах юм алга?! Одоо яах вэ? ХҮН-д саналаа өгөөд үздэг юм билүү?? Доржханд шиг юмнууд олон гарахгүй байх гэж тэнэг ухаандаа найдахаас даа?! Жирийн иргэдийн бодол нэг иймэрхүү л байх шиг??

Avatar

зочин 2023-12-18 103.57.93.13

төр барих хариуцлагыг захиргаадалтаар, хүч хэрэглэж ард иргэдийг айлгах замаар өөрсдийн хүслийг тулгаж шийдвэрлэпэг коммуэист дарангуйлагч хандлага манаас цаг үргэлж үнэртэж байдаг. энэ нь төрийг иргэдэд үйлчилдэг гэдэг шилдэг утгаар нь хэрэгжүүлж чаддаггүйн гол шинж. АН олонхи болж төр барих 6-хан жилийн хугацаандаа малыг хувьчилснаар махны үнэ тогтвортой байгаа, хувийн өмчийг зөвшөөрснөөр иргэд орон сууц, машинтай, газартай болж ганзагын наймаа эрхэлж, хүнсний ногоо тарьж улс орноо бүх бараа

Avatar

Нэргүй 2023-12-18 43.242.242.189

МАН-г сольж хулгай,худал гадаад дотоодод багтахгүй нуусан мөнгийг нь илрүүлж авилгаар авсан хөрөн гийн хурааж байранд нь тавихгүй бол улсаараа сүйрлээ.МАН бол нам нь өөрөө хулгай хийдэг хандив нэртэй, тойрог зарна яам зарна хэлээд барахгүй.

Avatar

Хотын унаган залуу 2023-12-18 103.212.117.133

АН 24 онд гарахгуй бол Монгол улс суйрэх нь цаг хугацааны асуудал болжээ .Маныг татан буулгая

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.176.207

ккккк

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.88.152

AN taigaa hamt hol yavj uheereei sdanuuda

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.93.198

п***а минь тэгээд МАН тай жаргаад байгаа нь хаана байна

Avatar

Нэргүй 2023-12-18 66.181.161.138

bid buruugui buruugui…ard olon uursduu buruutai…buruutai….bugd tedni buruu….buruu…zuv buhen turiin erh barisniih….buruu buhen ard olniih….ted tenehee boli yabgan yab….

Avatar

Нэргүй 2023-12-18 202.55.188.35

Шоронд орох айдас нь сонгуульд ялагдах айдас болсон МАНгарууд улайрчихжээ. Тэд монгол орныг монголчуудыг дайны нурманд үйхэд ч бэлэн болсон байна!!!

Avatar

Нэргүй 2023-12-18 103.57.93.151

Муусайн хулгайчдыг бүгдийг буудхынсан

Avatar

Нэргүй 2023-12-18 202.131.238.26

буудах яах вэ. Зүгээр л ирэх сонгуулиар АН-ыг гаргачих, цаад хэд чинь өшөөгөө аваад хашрааж тавих байх

Avatar

иргэн 2023-12-18 202.21.117.210

намчингуудаа энэ улс орноос зайлаад өгөөчээ өөр явж болох хаа л байна зайл ан ман хүн хогнуудаа аваад зайл манаа больё гэхээр бах мэлхийтэн х***а баярцогт хошигруулагч эби саарал үст батүүл хүлээгээд сууж байна уу муу горьдвоо х*******ы умалдагууд хүн хогнуудаа аваад зайл яаж ядарлаа ч нам гэхгүйгээр хүнийг нь хараад сонгууль өгчихөө мэднэ муу мэдрэл цүнх баригч минь

Avatar

Зочин 2023-12-18 202.179.25.45

БНН-ыг дэмжие.

Avatar

Нэргүй 2023-12-18 202.126.88.152

AN garval bur dordhiig bugd medej baigaa atsmin. ANiin trolludad helhed bitgii muruud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж