"Говь+Ус" хүчит бөхийн барилдаанд Монгол улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үнэн хүчийг үзэн барилдаж, түрүү бөхөөр шалгарч Монгол Улсын "Усны Элч-2024" өргөмжлөлийг хүртлээ.
Усны Элчээр дамжуулан усыг хайрлах, хамгаалах, улс оронд усны нөөцийн жигд хуваарилалт бий болгохын төлөөх хамтын ажиллагааг бий болгох, усанд хандах хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хүн бүрийн хүчин зүтгэлийг бий болгох юм.
Үндэсний бөхийн барилдаан нь Монгол Улсад гадаргын усны инженер бэлтгэж эхэлсний 30 жил, газрын доорх усны инженер бэлтгэж эхэлсэн 50 жил, усны барилга байгууламжийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.
Холбоотой мэдээ