Хойд Солонгос Хятадтай харилцаагаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Хятадтай харилцаагаа нэмэгдүүлнэ

Хойд Солонгос Хятадтай харилцаагаа нэмэгдүүлнэ

Хойд Солонгос COVID-19 тахлын дараа хилээ аажмаар нээж, хөршүүдтэйгээ худалдаагаа сэргээж байгаатай холбогдуулан Пёньяны дипломат төлөөлөгчид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлаар Хятадад айлчилж байна гэж БНАСАУ-ын төрийн хэвлэл мэдэгдэв.

Хойд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Пак Мёнг Хо, Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сун Вэйдун нар Баасан гаригт стратегийн хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.

Хойд Солонгос 2020 оны нэгдүгээр сард  COVID-ийн тархалтыг зогсоох зорилгоор хилээ хааснаас хойш Пёньяны албаны хүмүүс Хятад руу улс төрийн асуудлаар нээлттэй хэлэлцэхээр очих нь багассан.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар хийсэн айлчлал нь цар тахлаас хойшхи анхны гадаад айлчлал байлаа.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж