Кувейтийн Эмир таалал төгсч, 40 хоногийн гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2023.12.17-нд нийтлэгдсэн

Кувейтийн Эмир таалал төгсч, 40 хоногийн гашуудал зарлав

Кувейтийн Эмир таалал төгсч, 40 хоногийн гашуудал зарлав

Кувейтийн Эмир Шейх Наваф аль-Ахмад аль-Сабах засгийн эрхийг авснаас хойш ердөө гуравхан жилийн дараа буюу өчигдөр 86 насандаа таалал төгсчээ.

Түүний үхлийн шалтгааныг одоогоор зарлаагүй байна. Тэрбээр өнгөрсөн сард эрүүл мэндийн яаралтай асуудлын улмаас эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь тогтвортой гэж мэдээлж байв.

Сул дорой эмир ихэнх албан тушаалаа угсаа залгамжлагч Шейх Мешал аль-Ахмад аль-Сабахад хүлээлгэн өгөөд байсан.

Кувейт улс 40 хоногийн гашуудал зарлаж, төрийн албадыг гурван өдрийн турш хаахаа зарлав.

Шейх Наваф 2020 оны есдүгээр сард 10 гаруй жил төр барьж, 50 гаруй жил төрийн гадаад бодлогыг тодорхойлсон ах Шейх Сабахаа нас барсны дараа эмир болжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж