Туркийн сөрөг хүчин Саадет Партиси буюу Аз жаргалын намаас сонгогдсон парламентын гишүүн Анкара хотноо нас барсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. 54 настай Хасан Битмез хоёр хоногийн өмнө Израилийн талаарх засгийн газрын байр суурийг шүүмжилж, парламентад үг хэлж байхдаа зүрхний шигдээс болж, ухаан алджээ.
Албан ёсны нэвтрүүлгийн бичлэгт Битмез үгээ дуусгах үеэрээ гэнэт унхаан алдсан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч Тайип Эрдоганы эрх баригч АК намыг Газын зурвас дахь мөргөлдөөнийг үл хайхран Израильтай худалдааны харилцаагаа хадгалсаар байгааг буруушаасан байна. Битмез индэр дээр "Алуурчин Израиль, хамтран зүтгэгч AKP" гэсэн бичээс бүхий тугийг байрлуулж, засгийн газрыг палестинчуудын цус-аар гараа угааж, Израилийн Газад явуулж буй цэргийн ажиллагаанд хувь нэмэр оруулсан гэж буруутгав.
“Чи түүхийн тарчлалаас мултарсан ч Аллахын уур хилэнгээс мултарч чадахгүй” хэмээн шүлгийн мөрүүдийг уншиж дуусгах зуураа ухаан алдаж, УИХ-ын гишүүд түүнд тусламж үзүүлэхээр яаравчилжээ.
Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа хэлэхдээ, рентгенээр Битмезийн зүрхний хоёр гол судас бүрэн бөглөрсөн нь харагдсан гэв.
Битмез Исламын холбооны судалгааны төвийн дарга бөгөөд Исламын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байсан гэж түүний намтараас иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Нэргүй 2023-12-17 178.174.229.45
ALLAH N AVARSANGUI DEE
сонгогч 2023-12-17 202.21.107.3
манай 76 ба түүний нөхдүүд хулгайчууд ингээд үхэж далд ордог болоосой
Хаха 2023-12-17 202.21.108.18
харин тийм
Нэргүй 2023-12-17 202.9.46.58
Ёстой бурхны ёжлол гэмээр үйл явдал болж дээ