Польш-Украины хилд түгжрэлд зогссон 3 жолооч нас баржээ

Польш-Украины хилд түгжрэлд зогссон 3 жолооч нас баржээ

Польш-Украины хилд түгжрэлд зогссон 3 жолооч нас баржээ

Польш-Украины хил дээр жагсаалаас үүдэн түгжрэлд зогсч буй гурав дахь жолооч нас барсан гэж Украины Олон улсын тээвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Володимир Балин мэдээлэв.

Европын холбооноос Украины ачааны тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх тээврийн дүрмийг либералчлахыг эсэргүүцэж, Польшийн тээвэрлэгчид өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины хилийн дөрвөн гарцыг хааж эхэлсэн. Үүний үр дүнд хилийн хоёр талаар асар урт түгжрэл үүсч, жолооч нар хөлдөж, үхэж эхлэв.

Жолооч Кракивец-Корчжова гарам дээр нас барсан гэх мэдээлэл байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулаагүй байна. Түргэн тусламжийн машин жолоочийг авч явсан ч тэр эмнэлэг хүрэх замдаа нас баржээ.

Өмнө нь Украины ачаа тээврийн  хоёр жолооч түгжрэлд хүлээж байгаад нас барсан. Тодруулбал, 54-56 настай хоёр жолооч байгалийн жамаар нас баржээ.

Польшийн тээврийн жолоочид  Украины жолооч нарын шилжилт хөдөлгөөн тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээр анх жагсаал зохион байгуулж эхэлсэн. Украины албаны хүмүүс болон салбарын төлөөлөгчид үүнийг үгүйсгэж байгаа юм.

Украины хилийн Высне Немекке-Узжородын гарамыг хаасан Словакийн тээвэрлэгчид арванхоёрдугаар сарын 15-нд жагсаалаа зогсоосноо мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-17 66.181.176.207

Польш чинь Украйныг ганц дэмждэг улс биш билүү.

Avatar

Нэргүй 2023-12-17 202.21.108.18

сонин юмаа

Avatar

Нэргүй 2023-12-17 66.181.177.212

миний дайсны дайсан бол миний найз гэдэг л зарчим

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж