Ойрын хоногуудад хүйтний эрч хэвээр хадгалагдана

Хуучирсан мэдээ: 2023.12.17-нд нийтлэгдсэн

Ойрын хоногуудад хүйтний эрч хэвээр хадгалагдана

Ойрын хоногуудад хүйтний эрч хэвээр хадгалагдана

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Ирэх долоо хоногийн Даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж