Гацуур мод шатаж, 3 хүүхэд угаартжээ

Гацуур мод шатаж, 3 хүүхэд угаартжээ

Гацуур мод шатаж, 3 хүүхэд угаартжээ
Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт өчигдрийн /2023.12.16/ 17:14 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраажээ.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн& 2023-12-17 66.181.178.113

Модны гэрлэн чимэглэлуудийг дэлгуур захуудаас хурааж устгаа; хилээр битгий оруул . Хороодын гудамжны ахлагчууд айлуудаар орж гацуурын гэрлийг хураа устгуул. Энэ ажилд терийн ажилтнуудыг дайчлаарай хотын даргаа онцгой байдлын газруудаа ….

Avatar

S 2023-12-17 59.153.112.66

80955877

Avatar

S 2023-12-17 59.153.112.66

SEKSDI8P955877

Avatar

Зочин 2023-12-17 66.181.161.172

Модсох юу байхав дээ, зайлуул. Полиэтилен л байгаа биз дээ. Угаартах биш хордсон байхгүй юу. Агаартай исэлдэхээрээ хүчтэй хордуулагч бодис болж хувирдаг. Ийм хог битгий аваач. Шатахгүй ч гэсэн амьсгал боогдуулам үнэр ялгаруулж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж