"cadiaN"-ий "сугууд" дэлхийн шилдэг багийг нутагт нь буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.12.17-нд нийтлэгдсэн

"cadiaN"-ий "сугууд" дэлхийн шилдэг багийг нутагт нь буулган авлаа

"cadiaN"-ий "сугууд" дэлхийн шилдэг багийг нутагт нь буулган авлаа

Хэдхэн хоногийн өмнө визний асуудлаас болж АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй байсан "CS2"-ийн "The MongolZ" өнөөдөр/2023.12.17/ хэсгийн шатны сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны №5, эзэн орны "Complexity" багийн эсрэг хийн 2-0 гэсэн харьцаатай хожиж, цааш шалгарлаа. Ердөө өчигдөр буюу тэмцээн эхлэх өдрийн өглөө бүрэн бүрэлдэхүүнээрээ Атланта хотод цугласан тэд тэмцээний эхний өдөр мөн "Complexity" багийг хожиж, тэмцээнээ эхлүүлсэн ч удаах тоглолтдоо "Apekz" багт хожигдсон юм. Улмаар хасагдах шатанд шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтоо өнөөдөр хийн хүчирхэг өрсөлдөгчөө хоосон буцаав.

Атланта хотод болж буй "ESL Challenger" тэмцээнд "Complexity" багийг түрүүлнэ гэж олон хүн таамаглаж байсан нь лавтай. Хойд Америкийн хамгийн шилдэг, үүх түүхтэй "Complexity" баг өнгөрсөн зун "Team Liquid"-ээс "EliGE" буюу Жонатан Яблоновскиг нэгтгэн хүчирхэгжсэн. Улмаар "CS2" дээр сайн тоглолтыг үзүүлж, дэлхийн чансааны тавдугаар байр хүртэл дээшилсэн билээ.

Ийм л хүчтэй өрсөлдөгчөө таван монгол залуу буулган авч, замаа заслаа. "Complexity"-тэй хийсэн сүүлийн тоглолтод "The MongolZ"-оос "Senzu" буюу М.Азбаяр гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа аллага, нөлөөллөөрөө тэргүүлсэн. Өдгөө 17 настай түүний хувьд анх удаагаа олон улсын "LAN" тэмцээнд оролцож байгаа нь энэ. Мөн "The MongolZ"-ийн дахин бүрдсэн шинэ бүрэлдэхүүн анх удаагаа "S" зэрэглэлийн тэмцээний хагас шигшээд шалгарч байна.

Гадаадын тайлбарлагч, аналистууд сүүлийн хоёр өдрийн турш "Senzu"-г онцолж, түүнийг шинэ багтаа үнэхээр үр дүнтэй тоглож байгааг дурдсан.

Хэдхэн сарын өмнө болсон "IEM Cologne" тэмцээний үеэр "Heroic" багийн ахлагч Каспер Меллер/cadiaN/ "The Mongolz"-ийн эсрэг тоглохдоо тэднийг "bunch of noobs" буюу сугуудын нэгдэл гэж харааж байсан бол өдгөө "The MongolZ" Ази, Америк тивүүдийн шилдгүүдийг буулган авч, хожигдол хүлээсэнгүй. Азидаа хэдийнэ ноёрхсон тэд Америк тивийн Бразил, Америкийн шилдэг гэх бүхий л багуудыг хожсон үзүүлэлттэй.

Өнөөдөр 22.00 цагаас "The Mongolz" баг Оросын алдарт "Virtus Pro" багтай тоглоно. Хожсон нь финалд шалгарна. Нэг хэсэг орос баг гэх шалтгааны улмаас хоригт орж, "Outsiders" гэх нэрээр тэмцээнд оролцож байсан тэд "CS2" дээр тун сайн тоглолтыг үзүүлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж