Цасаар шуурч, -48 хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

Цасаар шуурч, -48 хүрч хүйтэрнэ

Цасаар шуурч, -48 хүрч хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжлэх нь ээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ГайхмаарГайхмаар
59
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
8
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж