Б.Ганхуягийг сонсголд оролцуулахгүй бол МАН хулгайч нараа хаацайлсан болно

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

Б.Ганхуягийг сонсголд оролцуулахгүй бол МАН хулгайч нараа хаацайлсан болно

Б.Ганхуягийг сонсголд оролцуулахгүй бол МАН хулгайч нараа хаацайлсан болно

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбогдох нүүрсний хоёр дахь нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 18-нд буюу ирэх Даваа гаригт эхэлнэ.  Уг сонсголд 268 хүнийг гэрчээр дуудсан.

Олон нийтийн зүгээс уг сонсголд нүүрсний хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, сайдын албанаасаа чөлөөлөгдсөн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг зайлшгүй оролцуулах ёстой гэдэг асуудлыг хөндөж тавьсаар буй.

Тэр дундаа нүүрсний хулгай хамгийн их гарсан “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдах үеэс нь ажилласан Б.Ганхуягийг оролцуулж, нүүрсний жинхэнэ хулгайч нарын тухай ам алдуулахгүй бол МАН Засгийн эрх барих нэрээр улсаа тонодог хулгайч нараа хаацайлсан гэм буруутнаар тодорч, ирэх сонгуульд үсгүй хусуулах эхлэлээ тавиулна” гэж ярьж буй юм.

Одоогоор түүнийг сонсголд оролцуулах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа.

Б.Ганхуягийн хувьд шүүх хурлыг нь товлох урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэд, хэдэн ноцтой зүйлийг ярьсны дотор “Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүрх зогсчих гээд байгаа. Тийм учраас гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна. Тэд намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо.

Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй. 11 хүний хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг.

Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн байхгүй. Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юмуу?. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ. Дараад үлдэх юмуу. Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар билүү. Тэр нөхөр Солонгост орд зарсных нь хариуд ирсэн мөнгийг над дээр биччих юмуу? Эцэггүй хүүхэд байвал бүгдийг нь над дээр биччих гэдэг шиг.

Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ” гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж