Политехник коллежийн дотуур байр ашиглалтад оров

Политехник коллежийн дотуур байр ашиглалтад оров

Политехник коллежийн дотуур байр ашиглалтад оров
Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом суманд Политехник коллежийн дотуур байрын барилга баригдсан байсныг өчигдөр /2023.12.15/  байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авчээ. Тус дотуур байр 300 оюутны хүчин чадалтай.
Тус төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын 2019 оны төсөвт анх 4.3 тэрбум төгрөгөөр тусгагдаж байсан бөгөөд 2023 онд 6.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр "Амарсанаа" ХХК гүйцэтгэж барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн нь энэ аж.
Барилгын тохижилтын ажлын зураг төслийг "Чулуутын багш" ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж