Замын-Үүд боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт эхлүүллээ

Замын-Үүд боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт эхлүүллээ

Замын-Үүд боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт эхлүүллээ

Замын-Үүд -Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүлжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай эхлүүлж буй нь энэ аж.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн хорооны сайд Б.Тулга "БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын -Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг арванхоёрдугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь Эрээн болно" хэмээн онцлов.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ.

Харин тээвэрчдийн зүгээс Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойг онцлов.

Сануулахад, Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн явдал юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж