Олон нийтийн цахим сүлжээнд “Шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байна” гэх иргэдийн бичлэг, мэдээлэл тавигдсаны дагуу цагдаагийн байгууллага бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Улмаар таван этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар тус бүр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Ж-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Холбоотой мэдээ