Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо буюу олны нэрлэж заншсанаар “Буянт-Ухаа-2” хорооллын нутаг дэвсгэрт автомашин шатаж байна гэдэг мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагын мэдээгээр иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доод хэсэгт аргал асаасан байна. Улмаар автомашиныг хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатаж, халалт үүсэж эд анги гэмтсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Жолооч та бүхнийг зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.
Холбоотой мэдээ