Улаанбаатар хотын авто зам нэлэнхүйдээ мөстсөнөөс тээврийн хэрэгслүүд мөлхөж байна. Энэ нь түгжрэлд ч нэрмээс болж, нийслэлчүүд 3-5 цагийг автозамд өнгөрүүлж байна гэж хэлж болно. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос-Геологийн төв лаборатори хүрэхэд автобус 1 цаг орчмыг зарцуулж буй юм.
Уг нь 21 дүгээр хорооллоос-Геологийн төв лаборатори хүрэхэд ердөө гурван буудал газар. Гэвч хүйтэн ид тачигнаж байгаа цагаар бага насны хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг, эхчүүдийн хувьд автобусанд суухаас өөр аргагүй байгаа бол ахмад настнуудын хувьд ч халтиргаатай замд алхах боломжгүй тул мөн л нийтийн тээврээр зорчихоос өөр сонголтгүй байна.
Дээр нь автобуснууд хуучин, шинээсээ үл хамаарч цэвдэг хүйтэн байгаа нь зорчигчдын хувьд нийтийн тээврийг сонгосны шийтгэл болж буусаар буй юм.
Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлээс улаан автобусыг Хятад улсаас оруулж ирэхдээ “Шинэ автобусууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарттай. Бууж суух төхөөрөмжтэй. Цахим дэлгэцтэй. Өвөл цонх нь цантахгүй. Зун кондишнтэй" гэдэг PR цацаж, сайрхаж байсан ч өнөөдөр өнөөх автобуснуудын бүх цонх битүү цантай, зорчигчид нь дагжирч чичирсээр бууж байна.
Багтаамж муутай байгаа нь түгжрэлтэй өдрүүдэд улам ч нэрмээс болж байна гэж хэлж болно. Учир нь, түгжрэлтэй цагаар зорчигчид автобусаа хамгийн багадаа 30-40 минут хүлээх шаардлагатай болж буй. Зарим тохиолдолд 1 цаг ч хүлээж байна. Буудал бүр дээр 100, 100-гаараа багшралдан автобус хүлээж байгаа зорчигчдоос ердөө 10 хүрэхгүй нь ганц нэг ирсэн автобусандаа багтаж орох нь гачлантай. Автобусанд багтаж суухын тулд зорчигчид жолоочид уур омгоо гаргаж байгаа бол жолооч багтаамж муутай автобусанд тултал чихсэнийхээ горыг амсч, зарим тохиолдолд хүрд нь ажиллахгүй болж сандаргаж байгаа бол, хаалгаа нээж чадахгүйгээс бууж суун, балбаж, онгойлгохоос аргагүй байдалтай ч тулж буй юм.
Иймээс шинээр оруулж ирэх автобус нь багтаамж сайтай, өвлийн тэсгим хүйтэнд цантаж, зорчигчдоо дааруулахгүй байх зэрэг хүйтний улиралд ашиглахад илүү тохиромжтой байхаар сонголт хийхгүй бол татвар төлөгчдийн 300, 400 тэрбум төгрөг салхинд хийсч мэдэхээр байна.
Нөгөө талдаа тээврийн цагдаа нар түгжрэлтэй цагаар хөдөлгөөн зохицуулахдаа зарчим чиглэлийн урсгалыг явуулахгүй 30-40 минутаар барьж, чангалдагаа зогсоохгүй бол цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийнхээ гар хөлийг ч хайруулж мэдэх нь. Хоёр нас ч хүрээгүй жаалуудаа эцэг, эхчүүд нь цэцэрлэгээс аваад гараад ирэхэд автобус нь ч ирэхгүй, жижиг унаа нь ч ирэхгүй зутарч байна.
Дахин сануулахад Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргүүд Тохижилт үйлчилгээний албаныхныг ажилд нь гаргаж, мөстсөн замууддаа давс, бодисоо яаралтай цацуулж, цэвэрлэгээг хийлгүүлэхгүй бол хотын төв зам ч ялгаагүй мөсөн гулгуурын талбай болж хувираад байна.
Ийм замд автомашинууд нь мөргөлдөж, зохиомол түгжрэл бий болоход ч нөлөөлж буй юм. Нөгөөтэйгүүр, зорчигч автобусандаа суухад ч халтиргаатай замд ар гэдэргээ савж унаж мэдэхээр аюултгүй байна. Явган замаа ч мөн цэвэрлэхгүй бол явганаар бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг нэмж болзошгүйд хүрлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар аа, Хот тохижилтынхонтойгоо учраа олоод ажилд нь гаргаж, авто замаа цэвэрлэж, аюулгүй болгохгүй бол ард иргэд зутарч байна шүү.
Г.ХОРОЛ
Нэргүй 2023-12-16 202.21.107.3
машин, хүнгүй л мөлхөж байна даа, замын цас мөс цэвэрлэж байгаа шар хантайзтнууд харагдахаа больжээ. Нямбаатар болсноос хойш хотод бүтэлтэй нэг ч юм алга. мэргэжлийн хүн хотын дарга болох нь зөв. Улс төрч нам дагасан нөхдүүд болих хэрэгтэй.
Д 2023-12-16 202.126.88.210
ядаж байхад цагдаа нар уулзварын хойшоо урагшаа чиглэлийг явуулаад баруун зүүн чиглэлийг явуулахгүй хоёроос гурван удаагийн ногоон гэрлийг өнгөрөөж байгаад уулзвар нэвтрүүлдэг болчихоод удаж байна.жишээ нь:Нарантуулын баруун урд уулзвараар машин баруун,эсвэл зүүн тийш уулзвар нэвтрэхэд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй болсон,хажуугаар нь бензин дуусчих гээд байдгийн сэтгэл түгшээстэ.Бас Энкантогийн баруун урд талын уулзвар,Баянгол зочид буудлын баруун талын 3 замын уулзвар,Тэмээтэй хөшөөний зүүн у
Н 2023-12-16 202.126.88.210
УБ хотын өвлийн бэлтгэл ажил хэр зэрэг байгаа нь ингээд л тодорхой харагдлаа.Бөх даргын багийн ажлын дүн нэг иймэрхүү гарч байна даа
Нэргүй 2023-12-16 107.123.17.18
Songo Uil mongol huuudaa
Zochin 2023-12-16 59.153.115.229
Эд нартай юу ч яриад нэмэргүй болсон. Ирэх сонгуулиар л сонголтондоо анхаарцгаая даа.
Зочин 2023-12-16 66.181.177.208
Түгжрэлийн сайд, хлтын дарга нарааавтобусндаа суугаад сурчихсан чинь даанч автобус нь мөн ч их хүлээлгэх юмаа, Автобуснд суухгүй алхах гэхээр зам нь халтиргаатай дээр нь гадаа хүйтэн байгааг хэлэх үү өвдөгөө нугалаад бөхийгөөд ч халтираад байх юмаа. Бас зам хөнплөн гарах гэхээр зам нь мөсөн гулгуур одоо яар уу?
D 2023-12-16 66.181.178.174
Zam aimar barag sumkaa ni hamaagui deer baisiin bishuu hoorhii
Нэргүй 2023-12-16 38.42.106.107
Засаг аочаагзй нь тэндээ л биз. Алхчихад 10хан мин газар машаан тэрэг унаа унаш гэхээ л больчихмоор бгаан бид
зочин 2023-12-16 66.181.160.117
Финландад яг ийм үед нь хайрга асгачихдаг юм байна лээ ..Элс биш шүү …хайрга . Дараа нь хайргаа буцаагаад хамаад авчихдаг гэсэн
Улс улс янз бүрийн арга чаргатай байх даа ..
Нэргүй 2023-12-16 66.181.182.112
Хогоо түүхгүй байгаа монголчууд юу болоо гэж мөс цэвэрлэх вэ дээ.
зочин 2023-12-16 59.153.115.236
Оюунэрдэнэ ээ ажлаа хий
Ddavaa 2023-12-16 202.21.107.126
Muses deer dabs tsatsaad nemrgui buldruu bolj gulden baina Hot tohijiltiin he'd haana a hureh ve dee Irged, zaluuchuudiin baiguullaguud sain udriin hudelgeen urnuuleh, barivchlagdiig hooson hoollolgui tsas tseverluuleech dee
Нэргүй 2023-12-16 66.181.183.173
3 хаалгатай том автобус хэрэгтэй дээ
Зочин 2023-12-16 103.140.10.222
нямбаатараа чи давсаа цац.
нямбаатараа чи замын хажуугийн цасыг битгий замруу шүүрдээд, хүрздээд хаяад бай. ёстой дүп гар байна чи.
Нэргүй 2023-12-16 139.5.218.173
Замын цагдаа нар уулзварт гэрлэн дохио нь ажиллаад хөдөлгөөн хэвийн явж байхад гэнэт нэг урсгалыг нь таг зогсоогоод нөгөө урсгалыг нь явуулаад салахгүй!! Тэгээд нэг тал нь бөөн түгжрэл! Яагаад ингэдэг нь ойлгомжгүй, уйддаг юм уу, яадаг юм??
Нэргүй 2023-12-16 202.126.88.181
Дарга нар тарах цагаар
И 2023-12-16 66.181.161.88
давс бодис бгаа л гээд бсан яалаа? УТАА, ТҮГЖЭЭ БОЛОХОО ЁАЙЛАА !
Зочин 2023-12-16 202.179.24.117
их бага Тэнгэрийн амныхан , Зайсан майсангийнхаа дарга нараа эхэлж гэр орон руу нь явуулж байж, дараа ядуус биднийг явуулдаг гэдгийг ойлгохгүй бна уу даа
Зочин 2023-12-16 103.212.116.20
Манай даргад тэр ард иргэдийн асуудал падгүй. Зика эд нартай хэл амныхаа цэцэн цэлмэгийг л уралдуулаад болоо
## ## nsbkw 2023-12-16 216.38.195.74
bny
gyilzs xsgay bnkcy 2023-12-16 216.38.195.74
nursg; ?