“Тэрбум мод” хөтөлбөрт төсвөөс 34.9 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

“Тэрбум мод” хөтөлбөрт төсвөөс 34.9 тэрбумыг зарцуулна

“Тэрбум мод” хөтөлбөрт төсвөөс 34.9 тэрбумыг зарцуулна

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь мөнгө угаах арга хэрэгсэл болж хувирах вий гэж болгоомжлох хэсэг олон болсон. Тэгвэл тус хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд зориулж 2024 онд улсын төсвөөс 34.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 41.5 сая мод тарьж, арчлалт хамгаалалыг хийж байна гэх мэдээллийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд өгч буй.

Тарьц суулгацыг ойн бүсэд тарьж ургуулах зардал нэг модонд дунджаар 20600 төгрөг болдог бол говь, хээр, цөлийн бүсэд өндөр буюу 37000 төгрөг болдог байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуйн нэгж, байгууллага нийт 21 овог 52 төрөлд багтах 124 зүйлийн 62.9 сая ширхэг тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж