Бага ангийнхан EDUTEN платормоор математикийн хичээлийг судална

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

Бага ангийнхан EDUTEN платормоор математикийн хичээлийг судална

Бага ангийнхан EDUTEN платормоор математикийн хичээлийг судална

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн өдрүүдэд Франц улсад ажиллалаа. Энэ үеэр боловсролын салбарт хэд, хэдэн асуудлаар хамтран ажиллахаар талуудтай шийдэлд хүрчээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Pearson компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг сонирхолтой аргаар англи хэл сургахаас гадна англи хэлний багш нарыг дахин сургах, багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ. Мөн Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм байна.

Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар 5 сургуульд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмэх юм.

Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикын мэргэжлүүд багтжээ.

Сануулахад, Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулах юм байна.

Цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахыг зорьж буй юм. Ингэхийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, сургуулиудад ухаалаг анги тохижуулах, багш нарыг компьютераар хангах ажил үе шаттай хийгдэж байгаа аж. 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарч эхлэх аж.

Pearson хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарыг чадавхижуулна

Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.

Цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна. Ингэхийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, сургуулиудад ухаалаг анги тохижуулах, багш нарыг компьютераар хангах ажил үе шаттай хийгдэж байгаа. 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарч эхлэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Pearson компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэр манай улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг сонирхолтой аргаар англи хэл сургахаас гадна англи хэлний багш нарыг дахин сургах, багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.

Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар 5 сургуульд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмэх юм.

Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикын мэргэжлүүд багтаж байна.

ЮНЕСКО-гийн чуулганд илтгэл тавив

НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох Юнескогоос “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганыг энэ өдрүүдэд Парис хотноо зохион байгуулж байгаа аж.

Чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлжээ. Илтгэлийг Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл ба сайн туршлага сэдвээр тавьжээ.

Монгол Улсын тухайд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсролд хамрагдах эрхийг сурагч бүрийн өмнө нээж өгөхөөр зорьсон нь хамгийн том дэвшил болж байгаа юм. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэд хэдэн зүйлийг онцолжээ.

Монгол Улс цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа нь олон улсын анхаарлыг татсан байна. Мөн 2 настайдаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхлэх эрхтэй гэж хуульчилсан.

Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад боловсрол олгох бүх боломжийг эрэлхийлж байгаа нь Монгол Улсын сайн туршлага болж байна гэлээ. Тусгай сургууль цэцэрлэгээс гадна ердийн сургуульд сурах нээлттэй боломжийг бүрдүүлж, дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцолсон.

Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Дараагийн сайн туршлагаар онцлох зүйл бол тархан суурьшсан ард түмэнд цахим дэд бүтцийн тусламжтайгаар сурах эрхийг нээж өгч байгаа явдал гэлээ. “Мэдлэ” цахим сургуулийг амжилттай хичээллүүлж орон зайнаас үл хамааран сурах эрхийг нээсэн нь бусад улсын анхаарлыг татаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж