Автобусаар төлбөргүй зорчдогийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

Автобусаар төлбөргүй зорчдогийг хязгаарлана

Автобусаар төлбөргүй зорчдогийг хязгаарлана

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр хязгааргүй зордчог байдлыг хязгаарлах зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн шинэ дүрэм мөрдүүлэхээр болжээ.

Тодруулбал, нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд, оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог. Тэгвэл ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх дүрмээр ахмад настнуудад сар тутамд карт олгох юм байна. Өдөрт дөрвөн удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байна.  Хэрвээ дөрвөөс дээш удаа нийтийн тээврээр зорчих бол тав дахь зорчилтоос эхэлж төлбөрөө төлнө.  Оюутнууд мөн ялгаагүй хязгаартай. Илүүгээ өөрсдөө төлнө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд мөн адил өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Эдгээр иргэдэд зориулагдсан картыг худалдах ажлыг 2024 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлнэ.

Нэг ёсны автобусаар зорчиж байгаа хүн бүр картаа уншуулна. Картаа уншуулаагүй тохиолдолд дохиолол дуугардаг төхөөрөмжүүдийг бүх автобусанд суурилуулах аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж