Мэттью Перригийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

Мэттью Перригийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

Мэттью Перригийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

"Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-нд 54 насандаа гэрийнхээ усан санд живж нас барсан. Түүнийг үхлийн шалтгааныг усанд живсэнтэй холбосноос өөрөөр тодорхой хариулт гараагүй байсан.

Тэгвэл Мэттью Перригийн үхэл кетамины цочмог нөлөөнөөс болсон гэдгийг Лос-Анжелес хотын эмнэлгээс баталлаа.

Мэттью Перри буюу "Найзууд" цувралын Чандлер Бинг нь алдар хүндийнхээ оргил үед өвчин намдаах эм, архины хамааралтайгаа тэмцэж байсан. Тиймдээ ч нөхөн сэргээх эмнэлгээр олон удаа үйлчлүүлж байжээ. Тэр бүү хэл архи, хар тамхины хэрэглээнээсээ болж "Найзууд" киноны гурван жилийн зураг авалтыг санахгүй байна гэж 2016 онд ярилцлага өгч байв. Тэрээр бараг 60, 70 удаа үхлийн аюулаас аврагдсан гэдэг.

Лос-Анжелесийн эмнэлэгийн мэдэгдэлд "Түүний цусны сорьцонд кетамины өндөр тун илэрсэн. Үхлийн гол нөлөө нь зүрх судасны хэт цочрол, амьсгалын замын хямрал байсан. Ухаан алдах үед живэх магадлал өндөр" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баруун 2023-12-16 66.181.190.121

бид л баян сайхан гэж хараад байгаа боловч амьдрал нь там байж

Avatar

монгол 2023-12-16 66.181.187.10

Ухаан алдах үед живэх магадлал өндөр" гэжээ. Ойлгомжүй байна сэтгүүлчээ

Avatar

Оноч 2023-12-16 66.181.160.89

баян амьдрал зохихгүй улс бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж