АНУ-ын Кентаки дахь нэгэн айлын зул сарын гацуур модон дунд нялх шар шувуу хэдэн өдөр анзаарагдахгүй амьдарч байжээ. Тухайн айлд хивс цэвэрлэхээр ирсэн ажилтан анх модон дунд ямар нэг зүйл бөртөлзөхийг хараад, мэдсэн байна. Айлын хүмүүс эхэндээ маш их цочирдож, "пранк" байх гэж хүртэл бодож амжжээ.
Шувууг олсон даруйдаа байгальд нь буцааж тавьсан гэлээ.
"Гацуураа засах гэж өчнөөн цаг зарцуулсан. Жил бүр л энэ гацуураа гаргаж ирдэг. Нялх шар шувуу тэнд байгааг үнэхээр анзаараагүй. Хивс цэвэрлэгчийг анх бариад ирэхэд нь чихмэл тоглоом юм уу чимэглэл гэж бодсон. Тэгээд шууд л надаар тоглоод байгаа юм уу гэж асуусан" гэж гэрийн эзэн Мишель Уайт ярив. Урилгагүй зочноос улбаалаад гацуур модондоо шар шувуутай чимэглэл авах санаа төрсөн тухайгаа ч тэр ярьжээ.
Хэрвээ хивс цэвэрлэгч Бобби Хэйес бяцхан шувууг анзаараагүй бол айлын том өрөөнд, гацуур модны мөчир дунд өшөө ч олон хоног амьдрах байж. "Шар шувуу модны намхан хэсэгт мөчир дээр сууж байсан. Тэгээд цаашаа модны гүн рүү яваад орчихсон. Тийм болохоор олох гэж бас хэдэн хором зарцуулсан" гэв.
Тус айл гурван нохойтой. Том өрөөндөө үргэлж олуулаа бужигнаантай байдаг. Гэсэн ч шувууг огт анзаараагүй аж.
Шар шувууны бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсний дараа өөр олон ч хүн ижил төстэй түүхээ хуваалцжээ. Гэрийнхээ гацуур дундаас хэрэм, тэр бүү хэл, сарьсан бавгаахай хүртэл олж байсан түүхээ тэд бичсэн байв.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2023-12-16 38.42.106.107
Өшөө ч гэх шиг хаха. Яанаа энэ хэд
Зочин 2023-12-16 66.181.161.188
Халхчуудад бол муу ёрын тэмдэг гэдэг.