НАТО-ийн отгон гишүүн АНУ-тай батлан хамгаалахын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.12.16-нд нийтлэгдсэн

НАТО-ийн отгон гишүүн АНУ-тай батлан хамгаалахын гэрээ байгуулав

НАТО-ийн отгон гишүүн АНУ-тай батлан хамгаалахын гэрээ байгуулав

НАТО-ийн хамгийн отгон гишүүн Финланд улс ирэх долоо хоногт АНУ-тай батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах болжээ. Энэхүү хэлэлцээр нь Оростой хиллэдэг Скандинавын улсад цэргээ байршуулж, зэвсэг хадгалах боломжийг Вашингтонд олгох юм. Тодруулбал, АНУ-ын цэргүүд Нордикийн бүх улсыг хамарсан 15 цэргийн бүс, байгууламжид нэвтрэх эрхтэй болно. Үүнд өмнөд хэсгийн тэнгисийн цэргийн бааз, хуурай газрын агаарын баазаас эхлээд хойд туйлын Лапланд дахь армийн сургалтын бааз хүртэл багтах аж. 

Финландын Батлан ​​хамгаалахын сайд Антти Хакканен ирэх Даваа гаригт уг гэрээнд гарын үсэг зурна. "Энэхүү гэрээ нь Финландын батлан ​​хамгаалах, аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой. АНУ манай батлан хамгаалахын талаа тууштай байгаа гэсэн чухал мессежийг энэ чухал үед хүргэж байна" гэж Антти Хакканен хэлжээ. 

АНУ-ын цэргүүд Финландад байнга байх, сургуулилалт хийх эрхтэй ч байнгын цэргийн бааз байгуулах төлөвлөгөө Вашингтонд байхгүй аж.

Дашрамд дурдахад, НАТО-д элсэхийн ирмэг дээр байгаа Швед улс өнгөрсөн долоо хоногт ижил төстэй гэрээнд гарын үсэг зурсан. Цаашилбал, Дани улс ойрын хугацаанд гэрээ байгуулж магадгүй. Одоогоор НАТО-ийн хэд хэдэн орон АНУ-тай хоёр талт батлан хамгаалахын гэрээтэй байна. 

5.6 сая хүн амтай Финланд улс нь Оростой 1340 км хиллэдэг бөгөөд НАТО-ийн зүүн хойд жигүүрийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж