ОХУ-ын эрх баригчид Украин дахь байлдааны ажиллагааг дахин 36 сараар сунгаж, томоохон хотуудыг эзлэн авах зорилготой дунд хугацааны дайны шинэ төлөвлөгөө боловсруулж байгааг Германы хэвлэлд мэдээллээ.
Тодруулбал, ОХУ 2024 оны эцэс гэхэд Украины Донецк, Луганск мужууд болон Оскил гол хүртэлх Харьков мужийн зарим хэсгийг бүрэн эзлэх стратегийн зорилго тавьжээ. Цаашилбал, 2026 оны эцэс гэхэд Запорожье, Днепропетровск, Харьков мужуудын томоохон бүс нутгийг, тэр дундаа Харьков, Днепр, Запорожье зэрэг стратегийн хотыг эзлэхээр төлөвлөж байна.
Германы тагнуулын агентлагийн мэдээлснээр оросууд Херсон эсвэл Одесса руу урагшлах төлөвлөгөөгүй байна.
Энд төлөвлөснөөр ОХУ дайтвал жил бүр 100 мянган цэргээ алдана гэж тус агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ