Улаанбаатарт өдөртөө 26 градус хүртэл хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 26 градус хүртэл хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 26 градус хүртэл хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.12.15/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35…-37 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -43…-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -38…-43 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -34…-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -22…-27 градус, бусад нутгаар -29…-34 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -26…-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж