С.Баяр Ц.Даваасүрэнг, Ц.Даваасүрэн улсаа буруутгав

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

С.Баяр Ц.Даваасүрэнг, Ц.Даваасүрэн улсаа буруутгав

С.Баяр Ц.Даваасүрэнг, Ц.Даваасүрэн улсаа буруутгав

ОХУ Монгол Улсад экспортолж буй эрчим хүчээ бууруулах анхааруулга өгснөөр дээр, дооргүй бужигнаж, буруутан хайсаар буй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Шивээ-Овоог түшиглэн гадаадын хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр 750 МвТ-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтээ гаргаж байсан ч унасан шалтгааныг тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй холбосон юм.

Энэ тухайгаа тэрбээр “Цахилгааны хомстол гэхээр ИБУИНХУ-ын M Power LLC-н төсөл санагддаг. Шивээ-Овоо дээр 750 МВТ/манай нийт хэрэгцээний 1/2/ ЦС хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 КВТ-ынх нь үнэ 0,069 ам.доллар, Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гм үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан. Яагаад гэж би асуусаар таван жил боллоо” гэж нүүр номоороо дамжуулан жиргэсэн.

Харин Түлш эрчим хүчний экс сайд, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.15/ нэгдсэн хуралдааны үеэр дараах байр суурь илэрхийлэв. Тэрбээр “Бид улс төрд яаж үлдэх вэ гэдгээ хойш нь тавья. Тэргүүн зэрэгт улс оронд тулгамдсан асуудлаа шийдвэрлэе. Манайд нүүрс, занар, нефть метан хий байна, тэгсэн мөртлөө эрчим хүчний хараат. Би 2024 онд баларна шүү гэдгийг Эрчим хүчний сайд байхдаа зөндөө хэлсэн. Тийм учраас тэр үед  одоо ашиглалтад оруулж буй батерей хуримтлуурын станц, ТЭЦ-4-ийг 100 МвТ-аар өргөтгөсөн. Үүнийг хийгээгүй байсан бол бүр гал алдах байсан. Ирэх онд Дорнодын 50 МвТ-ын станц ашиглалтад орно. Том станц барья гэхэд улс мөнгөө гаргадаггүй.  Covid-19 цар тахлын үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрт 800 тэрбум төгрөг гаргаж байхад Засгийн газар, УИХ-д хэлж л байсан. Энэ чинь 200 МвТ-ын цахилгаан станц барих мөнгө шүү гэдгийг сануулж байсан” гэж өөрөөсөө зайлуулав.

Сайн юманд эзэн олон, муу юманд эзэн олддоггүй гэгч л болж байх шиг ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж