"Шинэ автобуснуудын цонхыг хагалсан учраас барьцаа заавал авна"

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

"Шинэ автобуснуудын цонхыг хагалсан учраас барьцаа заавал авна"

"Шинэ автобуснуудын цонхыг хагалсан учраас барьцаа заавал авна"
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.12.15/ нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэрбээр "Нийтийн тээврээр үнэгүй зорчдог ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автобусны картыг бүртгэлжүүлж, өдрийн турш тодорхой лимиттэй зорчдог болгоно. Илүү зорчилтын төлбөрөө өөрсдөө төлнө" гэсэн юм. Мөн "Хятад автобус төгс биш" гэж ярьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тендерийн хуулиар олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт дандаа БНХАУ-ын компаниуд саналаа ирүүлсэн байна. Европоос автобус оруулж ирэх гээд үнийн санал авсан. Гэтэл нэг автобус ойролцоогоор 1-1.2 тэрбум төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр ийм үнэтэй автобус нэгийг авах уу, Хятадын шинэ автобус тавыг авах уу гэдгийг тендерийн хуулиар шууд шийдэж байгаа юм.
Ирэх жил 465 автобус нийтийн тээврээс хасагдаж байгаа.
Гэтэл 2009 онд орж ирсэн автобуснуудын төлбөрийг нэг ч компани буцаан төлөөгүй. Тиймээс энэ удаагийн парк шинэчлэлээр гэрээгээ шинэчлэн байгуулж, зээлийн эргэн төлөлтийн графикаа гаргаж, өмнөх өр төлбөрөө төлөх ёстой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлөөд лизингээр автобус авах боломжтой. Шинээр оруулж ирсэн 10 гаруй автобусны шил, цонхыг хагалсан асуудал гарсан. Тиймээс урьдчилгаа барьцаа заавал авна. Дулаан автобустай бол хүн бүр л нийтийн тээврээр зорчино. Мөн автобус зорчих нэгдүгээр эгнээг чөлөөлж, хөдөлгөөн зохицуулалтыг ухаалаг системээр шийдэх шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
46
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж