Хятадын банкны дарга асан авлигын хэргээр бүх насаар хорих ял сонсов

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

Хятадын банкны дарга асан авлигын хэргээр бүх насаар хорих ял сонсов

Хятадын банкны дарга асан авлигын хэргээр бүх насаар хорих ял сонсов

“Bank of China”-ын салбарын дарга асан Сюй Гуожүн авлигын хэргээр бүх насаар хорих ял авчээ. Мөн түүний бүх эд хөрөнгийг хурааж, улс төрд оролцох эрхийг нь бүх насаар нь хассан. Тэрбээр 1993-2001 онд Хятадын өмнөд хэсэгт байрлах салбарыг удирдаж байсан бөгөөд 2.3 тэрбум юанийн хэрэгт холбогдсон байна.

Сюй Гуожүнээс гадна өөр хоёр албан тушаалтныг хуурамч зээл авсан хэрэгт буруутгажээ. Тэд өмнө нь 12, 13 жилийн хорих ял авч байсан хүмүүс юм.

Сюу Гуожүн 2001 онд АНУ руу дүрвэсэн. Гэхдээ хоёр жилийн өмнө түүнийг эх оронд нь албадан авчирсан аж. Тэрбээр ялыг давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ.

Ши Жиньпин дарга авлигатай тэмцэх өргөн хүрээний кампанит ажил өрнүүлж буй. Энэ хүрээнд илрүүлсэн хамгийн сүүлийн хэрэг Сюй Гуожүнийх болж байна. Банкны өөр олон албан тушаалтны авлигын хэрэг кампанит ажлын хүрээнд ил болсон.  Тухайлбал, Хятадын банкны ТУЗ-ийн дарга асан Лю Лянгэ аравдугаар сард хээл хахууль, хууль бус зээлийн хэргээр баривчлагджээ. Мөн “China Life Insurance” компанийн ТУЗ-ийн дарга асан Ван Бин есдүгээр сард авлигын хэргээр бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж