Хөвсгөлд 1 метрээс дээш цас тогтсоноос ЗИЛ-131 машин л явж байна

Хөвсгөлд 1 метрээс дээш цас тогтсоноос ЗИЛ-131 машин л явж байна

Улсын онцгой комиссын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 11 аймгийн 30 сум цагаан зудтай бол 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна. Иймд бид өвөлжилт хүнд байгаа  Хөвсгөл,  Увс, Өвөрхангай аймгуудийн Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлыг тодруулав.


Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.ЛХАГВАЖАВ:

-Өвөлжилт  хүндэрч байна.  Тодруулбал, Цэцэрлэг, Жаргалан гэсэн хоёр сум онцгой хүнд байна. Тал газраа 50-60 см зузаан цас тогтсон бол жалгандаа 1 метрээс дээш цас тогтсон.  Цэцэрлэг, Жаргалан суманд зам даваа хаагдсан. Сая мал тооллого хийхэд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ.  ЗИЛ-131 машин л зөвхөн явж хүрч байна.  Залгуулаад араас нь Галт, Шинэ-Идэр, Баянзүрх, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ суманд өвөлжилт хүндэрч байна.

Отор нүүдлийн тухайд, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын 103 өрхийн 61,500 орчим мал отроор ирсэн. Манай аймгаас Архангай, Булганы нутагт 7 өрхийн 1600 орчим мал отроор явж байна. Өөрийн аймгийн 13 суманд 513 өрхийн 160 орчим мянган толгой мал оторлож байна.

Өөр аймагт оторлож яваа малчидтайгаа тогтмол холбогдож байгаа. Архангай аймагт оторлож байгаа малчдын хувьд асуудал бага. Булган аймгийн Баян-Агт суманд очсон хоёр гурван малчныг маань “нүүж яв” гэдэг шаардлага тавьсан байсан. Аймгийн Засаг даргад нь албан бичгээр хандсан.  Уг нь нүд үзүүрлээд байхаар олон малчин оторлоогүй л юм.  Аймаг, сумын удирдлагаас малчдыг хөөсөн юм биш  сумынх нь малчид л хөөгөөд байгаа юм билээ.

Цас ихээр орж эхлэнгүүт малчид маань малаа бойлж, мах бэлтгэсэн. Сумдуудад нийт 1800 тонн орчим мах борлоогүй байна.

Өвс тэжээлийн үнэ өсч эхэлж байна.  Тэжээл нэг шуудай нь 21000-22000 төгрөг байсан бол 25000 төгрөг болсон. Өвс боодол нь 15000 төгрөг байсан бол 18000 төгрөг болсон.  Энэ мэтчлэн үнэ өсөөд байвал хүнд. Эхний ээлжинд малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлээ хэрэглэнэ. Сумын нөөцөөрөө он дуустал явах төлөвлөгөөтэй байна. Дараа нь аймгийн нөөц рүүгээ орно.

Аймгийн хэмжээнд  хамгийн хүндрэлтэй асуудал Дизель түлш, АИ-92 автобензин болоод байна.  Сумдуудаас түлш, шатахуун тасарсан гэх асуудлыг маш их тавьж байна.

Аймгийн төвдөө түлш, шатахууныг хэрэглэгчиддээ нормлож өгч байна. Хомсдол их байна гэж хэлж болно.

Өвс тэжээлийн үнэ өсч байна

Увс аймгийн Засаг дарга Ч.ЧИМЭД:

-Увс аймгийн хэмжээнд 87 хувьд ургац алдсан учраас зуншлага 40 хувьд хэвийн, 60 хувьд хэвийн бус байсан. Одоо байгаа бэлчээрийн 20 хувьд бэлчээр хангалттай, 80 хувьд бэлчээр хүрэлцэхгүй хэтэрсэн.

Аймгийн хэмжээнд 19 сумын 91 багийн 11,366 өрхийн 2.9 сая толгой мал өвөлжиж байна. Отрын тухайд, Завхан аймгийн Наранбулаг, Өлгий сумын 65 малчин өрхийн 42.6 мянган толгой мал, мөн манай аймгийн Баруун туруун, Завхан, Малчин, Наранбулаг, Өлгий, Увс, Тариалан, Түргэн, Ховд, Улаангом гэсэн 10 сумын 511 өрхийн 251.6 мянган толгой мал отроор явж байна. Отроор явж байгаа малчдын тоог нэгбүрчлэн гаргаж, эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ үзүүлэх ажлыг хууль журмынхаа дагуу зохицуулаад явж байна. Цаашлаад цаг хүндрэсэн үед улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас руу тодорхой тооны малчдыг оруулахаар холбогдох байгууллагуудтай яриад, гэрээ хэлцэл хийгээд явж байна.

Өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. Малчдын өвс, тэжээлийн нөөц нь хомсдоод ирэхэд сумын болон аймгийн өвс тэжээлийн нөөцийг гаргахад бэлэн.

Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар аймгийн нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Арван суманд 25-40 см, бусад нутгаар 5-20 см -ын зузаантай цасан бүрхүүл тогтсон. Хунгарласан газраа 60-90 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Ер нь зудын байдал үүсээд байна.

Агаартаа 26-42 градус хүйтэн, хөрсөндөө -28—45 градус хүйтэн байна.

Зудын эрсдлийн үнэлгээгээр Увс аймгийн 19 сумын 14 сум зудтай гэсэн. Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Давст, Тариалан сумд цагаан зудтай. Цагаан зудархуу сумдын тоонд Наранбулаг, Тэс, Зүүнхангай, Цагаанхайрхан орж байна.  Бусад таван сумд одоогоор өвөлжилт хэвийн байна.

Увс аймгийн төв дулааны хоёр станцтай, 15 хоногийн нүүрсний нөөцтэйгээр үйл ажиллагагаа хэвийн явуулж байна. Сумдын дулааны станцууд 60 хувийн нүүрсний нөөцтэй.

Улсын чанартай зам даваа хаагдсан юм байхгүй. Улаангом-Сонгино, Улаангом-Хандгайт, Улаангом-Улаандаваа чиглэлийн улсын чанартай автозамыг “Увс-АЗЗА” компани хариуцан, зам даваа гаргах, цас цэвэрлэх, зорчих хэсгийн авюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Түлш шатахууны хангамж өнөөдрийн байдлаар хэвийн. Боршоо боомтоор шатахуун тослох материал орж ирж байна. Үнэ ханш өсөлтгүй.

Харин өвс тэжээлийн үнэ өсч байна. ОХУ- ч тэжээлийн нөөц баагтай гэж яригдсан. Хорголжин тэжээл 25 кг нь 30 мянган төгрөг, хивэг 35 кг-тай нь 40 мянган төгрөг, өвс боодол нь царгас 20 мянга, өлөн 10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Гурван суманд шатахуун тасраад байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга И.ДОРЖСҮРЭН:

-Өвөрхангай аймгийн хэмжээнд цас ахиу байна. Хунгар газраа 30 см, тал газраа дунджаар 15 см цас тогтсон. Хангайн сумдад өвөлжилт хүндэрч байгаа учраас малчид сумдууд дотроо өвлийн отор хийж эхэлсэн. Өмнө нь зүүн талын аймаг болох Булган, Төв аймаг руу отор хийдэг байсан бол өнөө жил тус аймгуудад цас их орсон тул очих боломжгүй болсон. Мөн Өмнөговь аймгаас 100-гаад мянган толгой мал Төгрөг-Гучин-Ус суманд өвөлжиж байна. Намар Баянхонгор аймгаас 20 мянга орчим толгой мал отроор орж ирээд, буцаад нутаг руугаа явсан.

Өвс тэжээлийн тухайд, малчид өөрсдөө нөөц сайн бэлтгэсэн. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй байдлын нөөцөд өвс тэжээл базаасан. Одоогоор нөөцөөс өвс, тэжээл хараахан гаргах болоогүй гэж үзэж байгаа. Аймгийн аюулгүйн нөөцөд 16 мянган боодол өвс, 400 тонн ногоон тэжээл бэлэн байна.

Цас ихээр ороод өвөлжилт хүндрэх төлөвтэй болохоор өвс, тэжээл үнэд орж эхэлж байна.

Нэг боодол өвс 21-23 мянган төгрөгт хүрч байна. Намар урин цагт боодол өвс 15 мянган төгрөг байсан. Уг нь энэ жил манай аймаг урьд жилүүдийг бодвол 4200 га талбайд ногоон тэжээл тариалсан. Малчдын хувьд өвс тэжээлийн нөөц сайн бүрдүүлсэн байсан. Цас ороод цаг хүндрээд ирэхээр өвс тэжээлийн үнэ өсөөд эхэлж байна. Тээвэрлэлттэй холбоотойгоор өвс тэжээлийн үнэ өсч байна.

Түлш шатахууны хувьд  харилцан адилгүй янз бүр байна. Шатахуун түгээх станцын өөрсдийнх нь хөрөнгө санхүүгийн хүчин чадлаас хамаарч байна. Хөрөнгө санхүү сайтай нь бензин, шатахуунаа Улаанбаатар хотоос татаад нийлүүлэлт хийж байна. Жижиг Шатахуун түгээх станцуудын хувьд түлшээ татаж чадахгүй хязгаарлаж байна.

Гурван суманд шатахуун тасарсан байдалтай. Аймгийн хэмжээнд Дизел түлш зарим өдөр өгөөд, зарим өдөр тасраад байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Арвайхээр-Хужирт чиглэлийн авто зам үе үе хаагдаж байна. Аймгийн зам анги тухай бүрт гарч ажиллан, хальтиргаа гулгааг цэвэрлэн, зам давааг нээж байна. Хөдөө багууд дээр зам даваа нь хаагдсанаас тойрч явах зэрэг асуудал гарч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 202.179.25.192

Тэгш ойн баяр гэж зунжингаа наадамдсаны гай

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.180.63

өвөл болохоор хүйтэн болдог .бэлтгэлгүй бол

Avatar

Нэргүй 2023-12-15 38.42.106.107

Жилийн жилд өвөл ирж цас ордог доо уг нь. Цаашлаад тэдний мал уу биднийй мал уу, хэний өмнөөс амьд яваа юм бэ? Гол нь хүн нь малаа агуулдаг биш мал нь хүнээ дагуулдаг энэ маллагаа үеэ өнгөрөөгөөд байгааг ойлгоосой. Ажил зардал нь дийлдэхгүй, харж баясахаас өөрөөр нэмэргүй мянган малтан л олон байх шив

Avatar

зочин 2023-12-15 103.212.118.153

Энэ зөвхөн малын тоо толгой шүтсэн, бэлэнчлэх сэтгэлгээнд баглагдчихсан, хариуцлагагүй малчидын үе дуусаж байж л зуд болохоо болих байх даа, энэ янзаараа бол цаашдаа жил бүр л зуд болсоор байх биз, яагаад гэвэл энэ чинь харицлагагүйн зуд, байгалаасаа гэхээс хүнээс илүү их хамааралтай зуд

Avatar

Зочин 2023-12-15 203.91.115.48

Дэлхийн бүх улс орнуудад зовлон бэрхшээл тохиолдоход аль болохоор тусалж хандивлаж ядаж л үнээ хямдруулж тусалдаг. Монголд эсэргээрээ хаана зовлон гарна тэндээс ашиг олз хайж бусдын зовлонгоор тоглодог. Амьдрал дээр шуналын бузар болсон араатнууд болсон.

Avatar

Нэргүй 2023-12-15 38.42.106.107

Хаана зовлон бэрхшээл гараад ирэв. Жилийн жилд үнэгүй идэш тэжээл өөосөндөө ч малдаа ч авсаар амтанд нь орсон улсыг хэлж байна уу

Avatar

Шударга ёс хаана байна 2023-12-15 202.126.90.106

Машинаа өөрөө барьж яваад хүн дайрч алсан ӨВ аймгийн засаг дарга ажлаа хийж байгаа юм уу? Хүн зодсон Бямбацогт сайд бас ажлаа хийж байгаа гэсэн. Нөгөө шударга ёс яасан бэ?

Avatar

Нэргүй 2023-12-15 202.55.188.45

Энэ малчид зун намар малынхаа авс тэжээлийг өөрсдийнхөө хэрэглэхээр бэлтгэж болдоггүй юм уу.өвөл болохоор л бөөн асуудал өвс тэжээл өг гээл.бас татвар төлөхгүй дээр нь бас сүү ноос ноолуур тушаасан гээд нэмээд их мөнгө авна. НДШ төлөхгүы эрт тэтгэвэрт гарна.Энэ шударга бус тогтолцоор өөрчилье.Би сар 400-500К НДШ бас Татварт төлдөг.Гэтэл тэр томроод байдаг Мянгатууд яг хэдийг төлдөг юм бэ?

Avatar

Малчин 2023-12-15 66.181.161.40

Дээрээ шүдтэй үхэрээ. Малчид мал хөлийн татвар төлдөг байгаа шүү. НДШ хувиараа төлдөг. Тэгээд ч мал сүрэг үндэсний баялаг төрийн хамгаалалтанд байна гэж үндсэн хуулинд заасан байгаа шүү. Мах иддэг үхэрээ.

Avatar

Нэргүй 2023-12-15 103.145.234.100

Малын хөлийн татвар гэж хэдхэн төгрөгийг эргээд өөрсдөд нь суманд, малчинд зарцуулдаг. Малчид хАоат огт талдөггүй.

Avatar

Нэргүй 2023-12-15 202.9.46.113

rvg4v

Avatar

Нэргүй 2023-12-15 59.153.113.127

Мал бол зүгээр л нэг хөдлөх хөрөнгө, малчин бол жирийн нэг ажилчин хүн бас хөөрхөн хөрөнгөтэй. Төр засгаас илүү их анхаарч үздэг нь сонгуульд саналыг худалдан авах гэсэн башир сэдлээс үүдэлтэй ба хот хөдөө, малчин барилгачингаар нь хүнийг ялгаварлан гадуурхаж буй нь илрэл юм даа. Боддог ярьдаг хүн байдаггүй, тэмцэгч бүүр байхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.161.40

Үндсэн хуулиа нэг шагайдаа.

Avatar

Зочин 2023-12-15 103.57.95.52

Одоо наад бэлчээрийн мал аж ахуйгаа болиод эрчимжсэн мал аж ахуй руу орохгүй бол жил бүр зуд болно

Avatar

Нэргүй 2023-12-15 202.131.227.82

Нутаг усныхаа бэлчээрийн даац хэтрүүлж цөлжилтийг түргэсгэж байгаа шуналт мулгуу малчдыг байгаль эх гэсгээж байгаа нь тэр.

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.161.121

Байдаг л цас шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж